Хэнтий аймаг зүүн аймгийн аялал жуулчлалын бүс болно
“Busines breakfast” уулзалтын 16 дахь удаагийн зочноор БОАЖ-ын сайд Д.Оюунхорол оролцлоо. МҮХАҮТ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал, санаачилгыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг байна.
Уулзалтад БОАЖЯ-ны газар хэлтсийн дарга нар болон бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн 80 гаруй төлөөлөгчид оролцлоо. Аж ахуйн нэгжийн төлөөллүүд байгаль орчин, аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж санал, хүсэлтээ уламжиллаа.
Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол
“Аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай. Иймээс бид зүүн бүсийг түүхийн, Улаанбаатарыг соёлын, Хөвсгөлийг байгалийн жишиг аялал жуулчлалын бүс болгохоор ажиллаж байна.
Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудлууд нүүлгэн шилжүүлсний дараа тухайн 100 га газарт Аялал жуулчлалын үндэсний цогцолборыг барих, Ногоон байгууламжийн тухай хуулийг батлуулах, Богд-Уулын орчинд ууланд аялагчдад зориулан автомашины зогсоолыг шийдэх асуудалууд хэлэлцээрийн түвшинд явагдаж байна. Мөн гадна хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаад улсуудтай хийх хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол улсыг дэлхий дахинаа сурталчилж, ирж буй жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар гадаадад зохиогддог аялал жуулчлалын олон улсын томоохон үзэсгэлэн яармагуудад тогтмол оролцож байх ёстой.
Үүнээс гадна Үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх, автомашин болон морин уралдаан зохиох, усаар аялах, рашаанд орох, ууланд авирах, уулын цанаар гулгах гэх мэт адал явдалт аялал, тэдгээрийг дагасан жилийн турш байнгын ажиллагаатай аялал жуулчлалын бааз, үйлдвэрлэл, боловсон үйлчилгээг бий болгох хэрэгтэй байгаа. Экотуризмд зориулсан чанартай үйлчилгээ үзүүлэх буудал, жуулчны бааз, хоолны газрын болон тээврийн найдвартай сүлжэээг бий болгосноор Монголд ирэх гадаадын жуулчдын тоог олон дахин нэмэх боломж байгаа” гэлээ.
Хөрс, агаар орчны бохирдлын талаарх оролцогчдын асуултад БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа
“Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017-2018 он хүртэл буюу богино хугацааны, 2018-2021 он хүртэл буюу дунд хугацааны гэсэн хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. 60 арга хэмжээ бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр хороолын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээг хориглох юм.
Ингэснээр агаар бохирдуулагч эх үүсвэр 80 хувиар багасч, тоосонцор, хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувь буурна хэмээн тооцоолсон. Хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух гаргадаг. Ха
рин 10 хувийг 400 гаруй мянган автотээврийн хэрэгсэл, 5-6 хувийг Дулааны цахилгаан станцууд, дөрвөн хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдлаас ялгарч байгаа утаа, тоос тортог эзэлдэг. Хөтөлбөрт зарцуулах мөнгөний ихэнхийг хог дахин боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламжийг барихад зарцуулна” хэмээн хариулав
Монголын газар нутгийн 77 хувь нь цөлжилтөнд нэрвэгдсэн гэсэн судалгааг албаныхан гаргажээ. Үүнээс 53 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдог байна. Иймээс төр, хувийн хэвшил бүх талаараа хамтран ажиллаж тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх нь зүй юм.