УИХ-н гишүүн Д.Тэрбишдагва
2017.02.01

Д.Тэрбишдагва: Монголд үүргэвч үүрсэн аялагч ирэх үү, өөр хэн ирэх вэ

Эдийн засгийн байнгын хороогоор Аялал жуулчлалын хөгжлийн суурь асуудлын хүрээнд авч хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Иргэний агаарын тээвэр ч, аялал жуулчлал ч тэр бид нарын эдийн засгийн чиглэлийн шаварт зоогдсон юм шиг л харагдаад байгаа юм даа. 25 жил шавар дотроо эргээд л байдаг, эргээд л байдаг татдаг ачааны тэрэг аваачихгүй бол бүхий л салбар чинь ийм байдалтай байна шүү. Нөгөө талаар эдийн засгийн бүхий л салбарынхаа асуудлыг ярилцаж чиглэл гаргаж өгөх ухаантай юм.

Надад асуулт байна. Энэ аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд сүүлийн хэдэн жил шавар дээрээ эргээд л байна. Яг одоо Монголд хэн ирэх вэ? Яг хэн ирэх вэ үүн дээр гаргасан судалгаа байна уу? Монголыг дэлхий нийтэд муу сурталчилаагүй шүү. Монгол улс дэлхий нийтэд сайн сурталчилагдаж байгаа.

Монголыг их сайн мэддэг болсон. Аль аль чиглэлээр ч мэднэ. Тухайлбал Их эзэн Чингис хаан, Ардчиллаар ч мэддэг боллоо. Ер нь Монголын түүх соёлыг дэлхийн улс орнуудын телевизийн нэвтрүүлэг их гараад байгаа юм.

Ганцхан энэ оронд хэн ирэх вэ? Мөнгө үлдээх хүн ирэх үү ? эсвэл үүргэвч үүрсэн хүн ирэх үү ? гэдэг дээр судалгаа гаргасан юм байна уу? Хоёрт нь дэд бүтцийн салбарыг их ярьж байна. Хархорин гэж давхиж давхиж очоод эргэн тойрон гэртэй дээд талд нь салхины эхэнд бинзен шатахуун үнэртэй ийм л хотын үзчихээд давхиад ирж байгаа юм л даа.

Тэгэхээр завсарт нь элсэн тасархай хавьд хотын бүтээн байгуулалт хийнэ гэж байгаа нь хэзээ хийх вэ? Ингэж иж бүрнээр сэтгэж хийхгүй бол олон км давхиж давхиж замдаа бие засах газаргүй, замдаа амрангаа үзэх юмгүй ийм л бүтэц байгаад байна.