Л.Энх-Амгалан: Аялал жуулчлалаа хөгжүүлье гэвэл иргэний агаарын тээврээ нээлттэй, өрсөлдөх чадвартай болгох ёстой
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Аялал, жуучлалын салбарын өнөөгийн байдал болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрт аялал, жуучлалын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудлуудын талаархи Байгаль орчин, аялал жуучлалын сайдын мэдээлэл хийлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын Л.Энх-Амгалан,
Салбарын статистикаас харахаар гэрэлтэй үзүүлэлтүүд байна. Нөгөө талаасаа 141 улсаас өрсөлдөх чадвараараа 91-т байна гэж байна.Сүүлийн 20 гаруй жил энэ байранд л байгаа.
Энэ нь манай аялал жуулчлалын салбар өрсөлдөх чадваргүй байгааг харуулж байгаа. Яагаад өрсөлдөх чадваргүй байна вэ гэхээр МУ-ын Иргэний агаарын тээвэр өрсөлдөх чадваргүй байна. Аялал жуулчлалаа хөгжүүлье гэвэл энэ иргэний агаарын тээврээ нээлттэй, өрсөлдөх чадвартай байлгах төрийн бодлого хэрэгтэй гэж боддог.
Гадаадын нислэгийн үнийн талаар гишүүд ярьж байна. Дотоодын нислэг маш үнэтэй байгаа. Баян-Өлгий аймаг руу 400 мянгаар нисэж байж яаж аялал жуулчлал хөгжүүлэх юм бэ. Изинес гэж компани дампуурсан. Энэ компани төр хувийн хэвшилтэй өрсөлдөх гэж л дампууруулсан.
Бид нэг л улиг болсон л зүйлсээ 20 гаруй жил ярилаа. Д.Оюунхорол сайд ирэх 3 жил ямар ахиц дэвшил гаргах вэ?
Танай яамны байгаль орчин, тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль гэж байдаг. Тэр хуулиар лиценз, зөвшөөрөл 5 жилээр олгодог. 5хан жилээр лиценз авсан хүн тэд яаж хөрөнгө оруулалт хийх вэ? Таны яриад байгаа "хэдэн гэр, нэг модон жорлон барьчхаад байна" гэдэг чинь үүнтэй л холбоотой шүү дээ.
Ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийе гэвэл наад зах нь 10-20 жил эрхзүйн орчин тогтвортой байх хэрэгтэй. Энэ мэтчилэн аялал жуулчлалд саад болоод байгаа эрхзүйн саад олон бий. Татварын хууль байна. Аялал жуучлал хөгжүүлж байгаа улс орнууд худалдан авалт хийхэд тухайн улсаас гарах үед татварыг эргүүлж өгдөг зохицуулалт байдаг. Энэ мэтчилэн Эрхзүйн орчны хэзээ хийж өгөх вэ?
Хоёрдугаарт, Замын асуудал байна. Саяхан та Хөвсгөл нуурт очиж ард иргэдтэй уулзсан байна лээ.Таньд Хөвсгөлийн ард түмний өмнөөс талархаж байна.
Гэтэл жилд 40.000 жуулчин авч байгаа ганц Хөвсгөл нуурт дээр зам, эрчим хүч нь шийдэгдээгүй байна. Энэ мэтчилэн аялал жуулчлалаа хөгжүүлье гэвэл агаар, зам тээвэр, эрчим хүч гээд цогцоор нь авч үзэх хэрэгтэй байна.
Энэ 3 жилд Хөвсгөл, Хэнтий аймгийн Дадал сум, Улаанбаатар гэсэн 3 гол бүсийг хөгжүүлж ажиллана.
Д.Оюунхорол Сайд хариулав
Үнэхээр энэ салбар сүүлийн 25 жилд байсан байрандаа л бахи байдгаараа байгаа. Энэ нь Монгол төрийн ямар ч бодлогогүй байсны үр дүн.
Өнөөдөр энэ салбар зөвхөн хувийн хэвшлийн нуруу дээр үүрэгдэж яваа. Иргэний агаарын тээврийн нислэгийн асуудлыг аялал жуулчлалын бүх аж ахуй нэгжүүд тавьж байгаа. Монополийн эрхтэйгээрээ үйл ажиллагаа явуулаад өрсөлдөөнийг дэмжиж өгөхгүй байгаагаас шийдэгдэхгүй байгаа юмаа.
Энэ бол аялал жуулчлалын салбарын боомилж байгаа хамгийн нэгдүгээр том үзүүлэлт. Энэ талаар ЭЗБХ-оос Зам тээвэр хөгжлийн яаманд чиглэл өгнө гэж найдаж байна. Хоёрдугаарт, дотоодын нислэг маш хангалтгүй байгаа. Зарим нислэгүүд зарим аймагт нислэг зогссон. Изинесийн асуудал дээр гишүүнтэй нэг байр суурьтай байна.
Аялал жуулчлалын компаниуд зөв менежментээр л тусгай хамгаалалтай газар нутгийг онгон байгалиар нь авч үлдэж чадна.
Тиймээс тусгай зөвшөөрлийн хугацаа, ААН-үүдийн стандарт шаардлагыг өндөржүүлнэ. Энэ чиглэлийг хуулийг УИХ-аар батлуулна. Мөн Татварын хууль дээр санал нэг байна.
Энэ 3 жилд Хөвсгөл, Хэнтий аймгийн Дадал сум, Улаанбаатар гэсэн 3 гол бүсийг хөгжүүлж ажиллана.