Д.Оюунхорол: Монголчуудыг хооронд нь эв нэгдэлгүй байлгаж ашиг хонжоо олдог хүмүүс хождог юм байна
2017.02.06

Д.Оюунхорол: Монголчуудыг хооронд нь эв нэгдэлгүй байлгаж ашиг хонжоо олдог хүмүүс хождог юм байна

УИХ-ын гишүүн, Байгаль орчин Аялал жуучлалын сайд Д.Оюунхорол сүүлийн үед өөртэй нь холбоотой гараад байгаа мэдээлэлтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн хурал

Тэрээр "Төрийн зүгээс эрсдэлтэй олон шийдвэрүүд гаргадаг. Тухайлбал Бид Орхон голын бохирдлын асуудлаар хууль хяналтын байгууллагатай хамтран 14 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргуулахаар ажиллаж  байна. "Хүрэн эдийн засгаас" татгалзах, эх болсон байгаль дэлхийнхээ онгон дагшин байдлыг хадгалж, үр хойчдоо үлдээх нөгөө талаасаа эдийн засгийг өсгөх, тэлэх нэмэгдүүлэх гэсэн  бодлого барьж ажиллаж байгаа. Энэ ажлыг маань буруу талаас сурталчлах, мэдээлэл ажил явагдаж байна" гэв.

Тэр мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчдийн тавьсан асуултанд хариулсан юм.

-Таны албан өрөөндөө гитар дарж байгаа зургийн талаар Та тайлбар хэлнэ үү?

- Тэр зургийг гаргаж тавьсанд гайхаж байна. Нэгдүгээрт тэр өрөө Төрийн албан өрөө биш. Миний байгуулсан сургууль /Отгонтэнгэр ДС/ дээр охиныхоо өрөөнд сонгуулийн өмнө авсан зураг юм. Хэн тавьсныг би мэдэж байгаа.

Ямар нэг архи дарс хэрэглэсэн зүйл байхгүй. Би ер нь архи ч хэрэглээд байдаггүй. Би чөлөө цагаараа, эсвэл ядарсан үедээ гитар тоглох дуртай. Улстөрч болсон гээд гитар тоглохоо болиогүй.

Би олон гитарын цуглуулгатай. Ядарсан үедээ тоглоход Гитар надад эрч хүч өгдөг.

Би олон гитарын цуглуулгатай. Ядарсан үедээ тоглоход Гитар надад эрч хүч өгдөг. 

Тэр зургийн тухайд хэлэхэд яг зураг дарах үед нь

"Битгий зураг дараа" гэж гараараа хаасан. Тэр зургийг гаргаад тавихад,  "Монгол өнөөдөр хүн чанарын хэлтэрхий хаана явна. Бид бие биенээ хэмлэж идэх аянд дайнд мордсон юм байна.  Монголчуудыг хооронд нь эв нэгдэлгүй байлгаж ашиг хонжоо олдог хүмүүс хождог юм байна гэдгийг хараад харамсаж байна".

Монголын төрд 20 жил зүтгэхдээ би хэзээ ч албан өрөөндөө архи, дарс ууж байгаагүй гэдгээ хариуцлагатай хэлье. 

Энэ шинэ яригдаж байгаа зүйл биш

- БНХАУ-ын жуулчдыг визгүй оруулж ирнэ гэдэг  асуудал нилээд шүүмжлэл дагууллаа. Яагаад ийм яриа гарав?

-Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байна гэдгийг аймаг, орон нутгийн Удирдлагууд БОАЖяамтай гэрээ хийхдээ санал болгож байгаа юмаа.

Өөрөөр хэлбэр Дорнод аймгийн үзэх гэсэн жуулчид УБ хотоос ирж виз авч аялдаг. Энэ хүнд сурталтай аялал жуулчлалын бүтээгдэхүүн байх нь ашиггүй байна.

Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт хил орчмын аялал жуулчлалын хөгжүүлэх тодорхой заалтууд туссан бөгөөд энэ чиглэлээр БОАЖЯам, ГХЯам хамтран  ажиллаж байгаа аж.

Тиймээс бүлэг жуулчид орж ирэхэд нь визийн хөнгөлөлт үзүүлэх талаар ГХЯ, манай яам хоёр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.Би ЭЗБХ-ны хуралд дээр яг ингэж хариулсан.

Бүлэг жуулчид гэдэг бол аялал жуулчлалын байгууллагаар дамжуулдаг, нарийн зохион байгуулалтай, хөндлөнгийн тогтолцоог хэлж байгаа юмаа. Нөгөө талаас МУ-д БНХАУ-ын иргэн визгүй зорчих ямар ч шийдвэр гарахгүй гэдгийг хариуцлагатай хэлмээр байна. 

-БНХАУ-ын бүлэг жуулчид орж ирэхэд хил орчимд үзүүлж харуулах бүтээгдэхүүн байна уу?

-Хил орчмын жуулчид тухайн нутагт ирээд амралтын газар, рашаан сувилалд нь амраад, аймгийн төвийн дэлгүүрээр орж 1-2 өдөр аялаад гардаг. Энэ шинэ яригдаж байгаа зүйл биш. Өмнө нь Эрээ хотоос Замын-Үүдэд орж ирээд нэг өдөр тойрч дэлгүүр, зах, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлээд гарч явдаг байсан. Ийм жуулчдыг бүлэг жуулчид гэдэг.

Энэ төрлийн жуулчлал нь Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын нэг гол бүтээгдэхүүний тоонд ордог.

Аймаг орон нутгийн удирдлагууд ч мөн энэ бүлэг жуулчлалыг оруулахаа байснаар орон нутгийн орлого буурсан гэж энэ саналыг тавьсан. Тиймээс энэ саналыг бид хүлээж авахад ГХЯ-тай хамтран ажлын хэсэг гарган, судалж байгаа юм. 

-Ховд, Говь-Алтай аймагт  Бөхөнд гараад байгаа халдварт өвчний талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-ОБЕГ, МХЕГ, БОАЖЯам хамтарсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна. Өнгөрсөн онд  10-14 мянган бөхөн байгаа гэж тоологдсон. Малаас гаралтай  мялзан өвчин гарснаас хойш 3000 гаруй бөхөн үрэгдсэн гэсэн тооцоо гарсан. Бөхөнг бүгдийг нь бариад тариа хийж илааршуулах боломж байхгүй. Тиймээс гарч орох постууд дээр  хориглох арга хэмжээ авч, аль болох хязгаарлалтын бүс гаргаж ажиллаж байна.