“Зуун мянган айл орон сууц” хөтөлбөрийн дэд бүтэцийг  хонгилын системд шилжүүлнэ
2012.03.16

“Зуун мянган айл орон сууц” хөтөлбөрийн дэд бүтэцийг хонгилын системд шилжүүлнэ

ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж өнөөдөр Нийслэлийн Хот төлөвлөлтийн газарт ажиллалаа. Сайд энэ үеэр Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”  норм, дүрмийг шинэчлэх ажлыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар зохион байгуулж байна. “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” БНбД 30.01.04-д шинээр тавих шугам сүлжээг сувагт болон хонгилд байрлуулахыг зөвшөөрсөн бөгөөд мөн газар доорхи инженерийн шугам сүлжээг нэгтгэн нэг хонгилд байрлуулах боломжтой нөхцөлүүдийг зааж өгсөн байдаг. Мөн цаашид шинээр баригдах орон сууц,  орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээг хонгилын системд байрлуулах асуудлыг ЗТБХБ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд яаралтай шийдвэрлэнэ гэсэн юм.

Тиймээс газар доорхи инженерийн шугам сүлжээг хонгилд байрлуулах талаар баталсан норм, дүрмийг хэрэгжүүлэх чиглэл рүү барилгын салбарт үйл ажиллагаа явуулагч аж ахуйн нэгж, зураг төслийнхөн шилжиж ажиллах цаг ирлээ. Мөн хот төлөвлөлтөд тулгарч байгаа хүндрэлийг багасгахын тулд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  дулаан, цахилгаан, усны эх үүсвэр, ариутгах татуурга, асуудлыг түргэтгэх, “Зуун мянган айлын орон сууц” төсөл хөтөлбөрт шаардагдах гадаад эх үүсвэрийг Засгийн газрын баталгаа гаргах замаар, дулаан, цахилгааны үүсвэр (5-р станц)-ын асуудлыг холбогдох яам Засгийн газрын эрхлэх асуудлын хүрээнд яаралтай шийдвэрлүүлэх гэж байгаа аж.

ЗТБХБ-ын сайд Нийслэлийн хот төлөвлөлтийн газар ажилласаныхаа дараа хотын удирдлагуудын хамт өнгөрсөн жил 40 мянгатад баригдсан 200 метр түнэлийн системтэй танилцлаа.

Өнөөдрийн байдлаар “Газрын багц хууль”-д өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан байгаа бөгөөд орон сууцны хөтөлбөр хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай “Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл”, “Газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх тухай хуулийн төсөл”, “Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлнэ гэсэн таатай мэдээг салбарын сайд нь Нийслэлийн Хот байгуулалтын газрынханд дуулгасан юм.

Монголд анх удаа баригдсан инженерийн шугам сүлжээг байрлуулсан түнэлийн системийг 950 сая төгрөгийн өртөгөөр байгуулж байжээ. Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг нийтэд нь яг ийм түнэлийн системийн хэлбэрт шилжүүлчихвэл зундаа засварлахаар хөрсийг нь хуулж, намартаа хучдаг газар шорооны ажил зогсож, төсвийн хөрөнгө хэмнэгдэх давуу талтай юм. Тиймээс ЗТБХБ-ын сайд нийслэлийн шугам сүлжээг нийтэд нь энэ хэлбэрт оруулах ажлыг эхлүүлнэ гэсэн юм.