Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах гарц Багануурт байна
2009.12.19

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах гарц Багануурт байна

-Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийг Улаанбаатарын дагуул хот болгох боломжтой гэж үздэг. Гэтэл та ганцхан Багануур дүүргийг илүү боломжтой гэж үзсэн байна. Ямар шалтгаанаар ийм санал гаргах болов?

-Томоохон хотуудын дагуул хот 30-40 километрын зайтай алслагдсан байх ёстой. Ийм зайд байгуулагдсан дагуул хотод хурдны зам хамгийн чухал асуудал. Тэгээд дагуул хот том хотынхоо тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд харьцангуй ойр дөт байх хэрэгтэй. Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн хувьд Улаанбаатараас засаг захиргааны нэгжийн хувьд ч алслагдсан. Тэгэхээр төвийн зургаан дүүрэгтэй харьцуулан хөгжүүлэхэд учир дутагдалтай. Тиймээс алслагдсан дуүргүүдийг дагуул хотын хэлбэрээр, бие даалган хөгжүүлэх нь хамгийи оновчтой арга. Тухайлбал зөвхөн орон сууцны хорооллоос бүтсэн дагуул хот байж болно. Энэ нь үйлдвэрийн ажилчдыг орон сууцаар хангахаас гадна тухайн хотын иргэдийн суурьшлын бүсийн зориулалттай бие даасан хот байна. Аж үйлдвэр нь хөгжсөн, засаг захиргааны нэгжгүй хагас бие даасан хотууд байж болно. Бас бүрэн бие даасан дагуул хот байдаг. Энэ нь өөрийн гэсэн бие даасан засаг захиргааны нэгжтэй байх ёстой. Тэгээд томоохон аж үйлдвэрийн цогцолбор, орон сууцны хороололтой байж, бие даасан байдлаар хөгжинө гэсэн үг. Томоохон хотуудад өөрийн гэсэн тулгамдсан асуудал байдаг. Хүн амын төвлөрөл, барилгажилт зэрэг асуудлыг шийдвэрлэхэд дагуул хотын үүрэг асар их. Учир нь дагуул хот нийслэл хотынхоо тулгамдсан асуудлыг өөрийн нуруун дээр үүрч, шийдвэрлэхэд тус нэмэр болдог. Төвлөрөл, бүс нутгийн хөгжил эрчимтэй явагдаж байгаа Хятад улс дагуул хотуудынхаа төлөвлөлтөд маш их анхаардаг. Хэрэв захын дүүргүүд дагуул хот болон хөгжвөл иргэд заавал Улаанбаатар руу төвлөрөхгүй байх боломж нээгдэнэ. Нөгөө талаараа дагуул хот уул уурхай, аж үйлдвэр зэрэг өөрийн давуу талд тулгуурласан онцлог бодлого хэрэгжүүлэхийг шаарддаг. Үугээрээ тухайн том хотын хөгжилд маш их үүрэг гүйцэтгэдэг. Өнөөдөр агаарын бохирдол, гэр хорооллын хүн амыг орон сууцжуулах асуудал яригдаж байна. Тэгвэл Багануур дүүрэгт бизнес маш сайн хөгжсөн байгаа учраас орон сууцны хороолол бий болгох замаар төвлөрөлийг сааруулж болно. Нөгөө талаар томоохон хотуудын зах руу тэлэлт үүс чихсэн байгаа тохиолдолд хамгийн түрүүнд дагуул хотыг бий болгохыг шаарддаг. Тиймээс ч Багануурт төвлөрлийг эрчимтэй бий болгох хэрэгтэй байна. Бас дагуул хотыг байгуулах ажлыг маш богино хугацаанд, эрчимтэй хийх хэрэггзй байдаг. Ингэж чадвал том хотын тулгамдсан асуудлыг түргэн шийднэ. Харин дагуул хот байгуулна гэж хэдэн жилээр яриад байгаад байвал тулгамдсан асуудал улам л нэмэгдэнэ. Бид олон улсын туршлагаас суралцаж, өөрийи гэсэн загвартай хөгжлийн хөтөлбөр боловсруулж ажиллах нь зөв гэж боддог.

-Дагуул хот болсон тохиолдолд Багануурын онцлог нь юу байх бол?

-Багануур дуүрэг нь Улаанбаатарын ачааллаас үүрэлцэхээс гадна уул уурхайн хот шүү дээ. Тэгэхээр уул уурхай дагасан томоохон төлөвлөлтүүдийг хийх нь ойлгомжтой. Гэхдээ уул уурхай дагасан хотуудын хамгийн чухал асуудал бол насжилт байдаг. Тухайн уурхай 50,100 жилийн нөөцтэйгээс хамаарч, хотын насжилтын асуудал яригддаг. Багануурын уурхай 150 жилийн нөөцтэй гэдэг. Тэгвэл энэ уурхайг дагасан хөгжил 150 жилийн настай юу гэдэг асуудал гарч ирнэ. Бага-нуурын хөгжлийн хөтөлбөрийг 20, 30 жилээр боловсруулж байгаа бол 5-6 удаа яриад л дуусах уу гэдэг асуудал үүс-дэг. Багануурын хөгжлийн асуудлыг ярихдаа эдийн засгийг бүрдүүлэгч хүчин зуйлсийг нь анхаарах хэрэгтэй. Хотын нэгдүгээр салбар уул уурхай юм бол хоёр, гуравдугаарт нь юу байх вэ гэдгийг тодорхойлсон байх нь чухал. Тэгэхээр хэдэн жилийн дараа Багануур зөвхөн уурхай биш өөр салбарын ашиг хүртсэн хот болно.

-Дагуул хотыг маш хурдан хугацаанд бий болгох хэрэгтэй гэсэн. Тэгвэл яг өнөөгийн Багануур хурдан хугацаанд Улаанбаатарын дагуул хот болох боломжтой юу?

-Энэ бол шийдвэр гаргагчдын эрч хүчээс шалтгаалах асуудал. Нөгөө талаараа Багануурын удирдлага, ард түмний нөр их хөдөлмөр уүнд хэрэгтэй. Шууд тэгнэ, ингэнэ гэж хэлэхэд хундрэлтэй. Гэхдээ Багануурын хөгжилд маш хурдацтай хандах хэрэгтэй.

-Нэгэнт хотуудын холбооны удирдлагатай уулзсан болохоор Улаанбаатар хотод хэрэгтэй бусад хотуудын туршлагаас асууя гэж бодлоо?

-Хот суурин газрууд Монголын хөгжилд маш их хувь нэмэр оруулж байна. Гэтэл хотын зэрэглэлтэй хот гэхээр Улаанбаатараас өөр байдаггүй. Дархан, Эрдэнэт гэвэл аймаг, Чойр гэхээр сумын зэрэглэлтэй болчихдог. Монгол орны суурин газрууд тэр дундаа Улаанбаатарт хийгдэж болох ажлын тухай Дархан хотын жишээг авъя гэж бодож байна. Энэ бол "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэн. Хот аливаа ажлыг хийхдээ олон нийтийн оролцоонд тулгуурлаж хийвэл хамгийн найдвартай ур дүнд хурдэг. "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэнг байгуулахдаа Дарханы удирдлагууд олон нийт, аж ахуйн нэгжүүдийн хүчинд тулгуурласан. Үүнийхээ үр дүнд маш богино хугацаанд том цэцэрлэгтхүрээлэнг байгуулж чадсан. Энэ нь бусад суурин газруудад ашиглаж болох томоохон туршлага. Хотууд эрүүл хот болох ч юм уу ямар нэг зорилго тавьдаг шүү дээ. Харин энэ зорилгоо биелүүлэхэд хамгийн түрүүнд иргэдийн санаачилга, идэвх оролцоо чухал. Улаанбаатар хот сайн ажиллаж байна. Гэхдээ тэр гурав, арван хоёр давхарт ажиллаж байгаа хүмүүсээр хязгаарлаж болохгүй. Тэгэхээр хотын хөгжлийн салшгүй хэсэг нь иргэдийн оролцоо юм.

-Тэгвэл Улаанбаатар хотод бусдад үлгэр жишээ болохуйц зүйл байна уу?

-Улаанбаатар хотын захиргаанаас гарч байгаа шийдвэрээс эхлээд л туршлага болох зүйл их бий. Улаанбаатарт хэрэгжиж байгаа аливаа ажил Монголын бусад хот суурин газруудад нэг номерьмн туршлага болж хэрэгжиж байдаг. Эндээс Улаанбаатар хот аливаа асуудал бүрт нэг номер нөгөө талаасаа нэг номерт шийдвэрлэдгийг харуулж байгаа гом.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.