Баянгол дүүрэг 1000 эмэгтэйчүүдийн баярыг зохион байгууллаа
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн 1000 эмэгтэйчүүдийн баярыг зохион байгууллаа
Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүл, боловсрол руу чиглэж байна. Дүүргийн удирдлагууд 1000 эмэгтэйчүүдийн баярт ирсэн эмэгтэйчүүдэд хандаж эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр одоо хийж байгаа болон цаашид хийгдэх ажлуудаа танилцууллаа.
Мөн энэ өдөр өрх гэрийн өнгө, улс орны чимэг болсон эмэгтэйчүүдээ хүндэтгэж, салбар салбартаа хамт олноо манлайлан ажиллаж буй амжилтыг нь сайшаан шагнаж урамшуулсан юм.