УИХ-ын гишүүн М.Билэгт
2017.02.02

УИХ-ын гишүүн М.Билэгт хуулийн төслийг эцсийн хувилбарыг танилцууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн М.Билэгт хуулийн төслийн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан юм. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын нэр бүхий гишүүдээс УИХ-д өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын 2016 оны 12 дугаар сарын 8-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус байнгын хороо 2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар хийж, танилцуулгыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.

1. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган, үг хэллэгийн зарим засвар хийж, эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ.

2. УИХ-ын нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт хураалгах зарчмын зөрүүтэй саналын томьёолол Байнгын хорооны гишүүдээс гараагүй.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбарын төслийг хүргүүлж байна.