Хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө
2021.01.29

Хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг болон Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос тус тус өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлгийг хийж байна. 

ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа. 

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.28/ хуралдаанаар:

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг нарын гурван гишүүн болон Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэгдсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахад хэлэлцэж буй асуудлаар асуулт, саналтай гишүүн байсангүй.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2021.01.27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлээд байсан юм. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Туваан нар саналаа хэллээ. Ингээд хуулийн төслийг эцэслэн батлуулахад бэлтгэхээр ТБХ-нд шилжүүллээ.