Гарын үсэг зурлаа
2017.01.02

Гарын үсэг зурлаа

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын  олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”  хамтран “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Уг төслийн хамтарсан зохицуулах хорооны анхдугаар хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. 

Энэхүү ёслолын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, “Жайка” олон улсын байгууллагын Монгол дах төлөөлөгчийн газрын орлогч дарга хатагтай Савада нар оролцон гарын үсэг зурлаа. “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төсөл 2016-2019 онд хэрэгжих юм.