2016 онд шинэ парламентын баталсан хууль, тогтоол /он цагийн дарааллаар/
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
2016.12.28

2016 онд шинэ парламентын баталсан хууль, тогтоол /он цагийн дарааллаар/

2016-2020 онд бүрэн эрхээ хэрэгжүүлэх шинэ парламент одоогоор нэр бүхий 40 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталсан байна. Эдгээр хууль, тогтоолыг он,сар, өдрөөр нь дараалуулан жагслаа. Үүнд Засгийн газрын сайд нарын томилгоо ороогүй бөгөөд 2016.08.31-2016.12.28-наар тасалбар болгосон болно. 

 

 

 

2016.12.28 Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол

2016.12.28 Монгол Улсын хилийн тухай хууль /шинэчилсэн найруулга/   

2016.12.28 Монгол Улсын Хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

2016.12.28 Улсын Ерөнхий прокурын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилов.

2016.12.28 Улсын дээд шүүхийн шүүгчээр Г.Банзрагч, Б.Мөнхтуяа томилов.

2016.12.22 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль

2016.12.09 Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоол Ц.Сүхбаатар, Т.Батзул, Э.Оюунтэгш, Н.Алгаа нарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилов.

2016.12.09 Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хууль

2016.12.09 Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

2016.12.09 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

2016.12.01 Олон улсын гэрээний тухай хууль /шинэчилсэн найруулга/

2016.12.01 Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнээр Х.Чилаажавыг томилов.

2016.12.01 Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Н.Мандуулыг томилов.

2016.11.25 Төрийн болон албаны нууцын тухай хууль

2016.11.24 “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” УИХ-ын тогтоол

2016.11.24 Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдав.

2016.11.24 Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокотол /Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэн орох тухай

2016.11.24 Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлагдав.

2016.11.18 Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр О.Батбилэг, орон тооны бус гишүүнээр Б.Баярдавааг томиллоо.

2016.11.18 Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

2016.11.17 Элчин сайд нарыг эгүүлэн татах, тохоон томилох тухай УИХ-ын тогтоол, С.Баяр нарыг Элчин сайдаар томилов.

2016.11.17 Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр О.Одбаярыг томилов.

2016.11.17 Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр Ж.Бямбадоржийг улируулан томиллоо.

2016.11.10 Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төвсийн төсөөллийн тухай хууль

2016.11.10 Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хууль

2016.11.04 Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хууль

2016.11.04 Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Экспортыг дэмжих төсөлийн санхүүжилтийг соёрхон батлах тухай хууль

2016.11.03 Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдлаа.

2016.10.11 УИХ-ын чуулганыг түр завсарлуулах захирамж гаргав.

2016.10.03 Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/

2016.09.09 Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоол

2016.09.09 Монгол Улсын 2016 оны төсвийг тодотгов.

2016.09.09 Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлав.

2016.09.02 Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг баталлаа.

2016.09.02 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг соёрхон батлав

2016.09.01 Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо.

2016.08.31 Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоол гарав.

2016.08.31 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай таван хуулийг буцаав.