2016.11.29
21 сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн машин гардууллаа
Хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан улсын нөөцөөс аймгуудын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвд шуурхай албаны түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өглөө.
19 аймгийн 21 сумын эрүүл мэндийн төвд очих автомашин нийт 630 гаруй сая төгрөгийн өртөгтэй бөгөөд УАЗ-22069 маркийн фургон автомашин, УАЗ-31519 хантер маркийн автомашинууд юм.
Цас зудтай, өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх уг автомашинуудыг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар сумдын эрүүл мэндийн төвийн эмч, жолооч нарт гардууллаа.