О.Баасанхүү: “Казино”-гийн асуудал эдийн засгийн хямралаас тусдаа зүйл
Би “Казино”-гийн эсрэг байгаа. Манайханд нэг буруу ойлголт байгаад байх шиг. Жишээлбэл, өнөөдөр гадаадад хар тамхийг зарим газар зөвшөөрдөг гэж яриад байдаг. Гэтэл бодит байдалд тийм биш. Манайд өнөөдөр хар тамхи, мөс гээч зүйлүүд ямар аймшигтай байдалд байна вэ.
Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр болчихоод байна. Түүн шиг “Казино” хэрэв ороод ирвэл, мөнгө угаалтыг бид хянаж чадахгүй. Зарим нь гадны хүмүүс л тоглоно биз гээд байгаа. Гадныхан тоглож болно. Нэг жишээ хэлье. Тухайлбал, Солонгосын ерөнхийлөгч байсан хүн өмнө нь манай улсад ирээд тус улсын “Казино”- д монголчууд тоглосон баримтыг тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн байдаг.
Тэр юу бодрон бэ гэрэл, “Казино”-д Монголын төрийн мөнгийг идэж уудаг явдлаар хэрэг үүсгэхэд тухайн үеийн ерөнхий прокурор М.Алтанхуяг олигтой юм хийж чадаагүй. Үүнийг би яагаад өнөөдөр ярьж байна вэ гэвэл, яг түүн шиг бид гадныхны бэлдээд өгсөн юмыг идэж чадаагүй байж өөр орны хүмүүсийн хүсэлтийг шийдэж чадах уу. Дээрээс нь тэнд монгол хүмүүс ажиллана биз дээ. Тэр хүмүүс ажиллаад, цалин мөнгө аваад сайхан байх гэж үү.
“Казино”-г дагаад нууц далд бизнесүүд явдаг. Тэгэхээр тэр зүгээр нэг бүлэглэлүүдийн бас нэг мөнгөө нуух далдлах гэсэн оролдлого. Эдийн засгийн хямрал, “Казино”-гийн асуудал тусдаа зүйл. Нэг дор хамж үзэж болохгүй.