2016.10.24

Г.Ариунбаатарт Чингисийн одон хүртээнэ

Жил бүр тэмдэглэдэг Монгол бахархлын өдөр энэ жил аравдугаар сарын 31-ний өдөр тохиож буй. Тус өдрөөр дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгасан эрхэмд "Чингис хаан" одонг гардуулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагналт, Маринский театрын гоцлол дуучин Ганбаатарын Ариунбаатарт энэхүү шагналыг хүртээхээр болжээ..

Уг шагналыг Ерөнхийлөгч асан П.Очирбат, хөгжмийн зохиолч Б.Шарав, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, УИХ-ын асан Р.Гончигдорж, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан П.Содном, эрдэмтэн Х.Намсрай, зохиолч Г.Мэнд-Ооёо нарт хүртээсэн юм.