Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт
2017.05.15
Төр бизнес эрхлэгчдэд дарамт үзүүлсэн эсэх асуудлаар ярилцлаа
Төрийн байгууллагын зүгээс бизнес эрхлэгчдэд дарамт үзүүлсэн эсэхийг тогтоох ажлын хэсгийг ахалсан Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт "Eagle news TV"-ийн зочны ярилцлагад орлоо.
-Засгийн газраас бизнес эрхлэгчдэд хэр зэрэг дарамт үзүүлж байна вэ? Төр өөрөө бизнес эрхлэхэд саад болж байна уу гэдгийг тогтоох ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдаж, тэр ажлын хэсгийг ахалж байгаа хүн бол та. Өнгөрсөн хугацаанд энэ ажлын хэсэг юу хийж амжуулсан бэ? Ажлын хэсгийн дүгнэлт хэзээ гарах вэ?
Өнгөрсөн 9 сараас эхлэн сарын хугацаатай Монгол Улсын төрийн захиргааны байгууллагууд болон хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудаас хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд дарамт учруулах хууль бус үйлдлүүд гарч байна уу гэж шалгаж тогтоох, саналаа танилцуулах ажлын хэсгийг байгуулж ажилласан юм.