УИХ-ын гишүүн Я.Содбаатар О.Баасанхүүд нөхөрсөг зөвлөгөө өглөө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.12/ Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хэлэлцүүлгийн үер УИХ-ын гишүүн О.Баасанхүү чуулганы ирцийн асуудлыг хөндөж, бичлэг хийн өөрийн цахим хуудаснаа тавьсан билээ. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар аль ч парламентын үед УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу ажлын шугамаар хурлын дундуур гарах тохиолдол байсныг санууллаа.
Тэрээр: “Энэ зааланд 41 хүн ирцээр ирсэн. Одоо зааланд 27 хүн байна. Өглөөний ирцээр орсон гишүүд саналаа өгөөд л явж байгаа. Гишүүдийн тойргоос хүмүүс ирж, тэдэнтэй уулзах ажлууд гарч байна. Баасан гараг учир 2, 3 арга хэмжээ давхцаж байна. Би зүгээр нөхөрсөг зөвлөгөө өгье. Аль ч парламентын үед байсан. Үүнийг иргэдэд буруугаар ойлгуулж болохгүй” гэлээ.