Монгол Улсын Их Хурлын Намрын Ээлжит Чуулган
2016.10.12
Намын бүлгүүдийн саналын дагуу чуулган түр завсарлалаа
Монгол Улсын Их Хурлын Намрын Ээлжит Чуулган чухал асуудлаар хуралдаж эхэлсэн боловч ирэх төсвийн асуудлаар иргэдийн саналыг тусгана хэмээн намын бүлгүүдийн саналын дагуу завсарлалаа.
УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн 2016 оны аравдугаар сарын 7-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг иргэдэд тайлбарлан таниулах, төсөлтэй холбоотой санал хүсэлтийг сонсох зорилгоор УИХ-ын намрын ээлжит чуулганыг 2016 оны 10 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд түр завсарлуулах захирамжид УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Чуулган 10 дугаар сарын 20-ны өдрөөс тогтсон хуваарь, горимын дагуу үргэлжилнэ хэмээв.