2016.10.06
Өнөөдөр УИХ хуралдана
Өнөөдөр 2016 оны УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан болно. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийнэ.
Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураана.
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 9, 10 дугаар дүгнэлтийг сонсож, цэцийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэнэ.