БСШУС-ын сайд үе, үеийн сайд нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
2016.09.21

БСШУС-ын сайд үе, үеийн сайд нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Боловсрол Соёл Шинжлэх Ухааны /хуучнаар/ сайдаар ажиллаж байсан үе, үеийн сайд нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.  

Уулзалтад  БНМАУ-ын дээд, тусгай, дунд боловсролын Улсын хорооны дарга /1984-1985/ С.Галсан, Боловсролын сайд /1990-1992/ Н.Уртнасан, Шинжлэх ухаан, боловсролын сайд /1995-1996/ С.Төмөр-Очир, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав /1996-1998/  , Боловсрол соёл шинжлэх ухааны сайд /2000-2004/ сайд А.Цанжид, Боловсрол соёл шинжлэх ухааны  /2004-2006/ сайд П.Цагаан, Боловсрол соёл шинжлэх ухааны  /2007-2008/ сайд Н.Болормаа нар оролцов.

Тэднийг сайд байх үед бүтцийн хувьд одоогийнхоос жижиг буюу зөвхөн боловсрол, соёлын асуудлын хүрээнд бодлого баримталдаг байсан байна. Харин БСШУС-ын сайд Ж.Батсуурь цаашид боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарууддаа хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого, чиглэлээс танилцуулахад тэд түүний хийж хэрэгжүүлэхийг хүсч байгаа ажлуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Салбарын сайд нар өмнө нь албан ёсоор нэгэн зорилгын дор цугларч байгаагүй тул ийнхүү уулзаж,  санал бодлоо солилцсондоо баяртай байна гэв.