“MESSE FRANKFURT” Монголд төлөөлөгчийн газраа нээлээ
2016.09.05

“MESSE FRANKFURT” Монголд төлөөлөгчийн газраа нээлээ

Олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулалтаараа дэлхийд тэргүүлэгч Герман улсын “MESSE FRANKFURT” компани Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ.

Дэлхийд тэргүүлэгч компаниудын тоонд багтдаг тус компани нь 130 гаруй улсад  төлөөлөгчийн газартай үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Монгол улс боллоо.

Тус компанийн жилийн борлуулалтын дүн нь дунджаар  48 сая еврогийн борлуулалт хийдэг ба дэлхий даяар 90,000 гаруй оролцогч 4,2 сая гаруй үзэгчдийг хамруулсан үзэсгэлэн зохион байгуулдаг компани юм.