Х.Нямбаатар: Бид ийм хүнд засаг хүлээж авна гэж төсөөлөөгүй
УИХ дахь МАН-ын бүлгээр өчигдөр 2016 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцсэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.
-Та өмнө нь Сонгинохайрхан дүүргийн НИТХ-ын даргын хувиар Улаанбаатар хотын хамгийн том дүүргийн төсвийг батлалцаж байсан. Харин өнөөдөр Монгол Улсын төсвийг батлалцах, хууль тогтоох засаглалын нэг гишүүн болоод ажиллаж байна. Энэ утгаар таны хэлэлцэх асуудал, ярих сэдэвт өөрчлөлт гарсан нь тодорхой. Тэр үүднээс тань өнөөдрийн төсвийн ерөнхий төлөв байдлыг тодруулая?
-Дүүргийн төсөв, улсын төсөв хоёр мэдээж ялгаахай ойлголт. Улсын төсөв, орон нутгийн төсвийн ялгааг харьцуулах аргагүй нь ойлгомжтой. Өнөөдрийн хувьд Монгол улсын нэгдсэн төсвийн 2016 оны эхний долоон сарын гүйцэтгэл, Засгийн газраас оруулж ирсэн төсвийн тодотголын саналтай танилцахад маш олон асуудал, бэрхшээл тодорхой болж байна.
Ялангуяа 2016 оны сонгуупийн жилд тухайн үеийн эрх баригчид улсьш төсөвт, улсад хор уршигтай маш олон шийдвэрийг гаргасан байна. Өнөөдрийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь нэг их наяд 974.1 тэрбум төгрөгөөр тасарсан байгаа нь тодорхой боллоо. Энэ бол маш хүнд тоо.
Цаашаагаа 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний хүлээгдэж байгаа гүйцэттэлээр төсвийн алдагдал улам нэмэгдэх хандлагатай байна.
Ийм үед Засгийн газар эдийн засгаа эрүүлжүүлэх, эдийн засагг хор хохирол учрахуйц төслүүдийг зогсоох, тэвчиж болох бүх зардлыг таная, хэмнэе гэдэг байр суурийг илэрхийлж байна. Үүнийг УИХ дэмжиж ажиллана.
-Хувь хүний тань тухайд?
-Засгийн газрын оруулж ирж байгаа төсвийн тодотгол илүү бүсээ чангалсан хэлбэр рүү шилжих боломжтой гэж үзэж байгаа.
-Нэмж, танах боломжтой гэж үү?
-Тийм ээ. Наад зах нь, өнөөдөр төрийн албан хаагчдын тоо зөрүүтэй мэдээлэлэж байна. Үүнийг цэгцлэх хэрэгтэй.
Тэгж байж бодлогоо илүү тодорхой болох хэрэгтэй. Дээр нь, төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа улсын үйлдвэрийн газрууд болон үндэсний төв нэртэй замбараагүй олон байгууплагууд байна.
Эдгээр ажлын байран дээр зураг авалт хийж, шаардлагатай цомхотголыг хийх хэрэгтэй.
-Төрийн албан хаагчдад нэлээн хатуү сонсогдох болов уу?
-Хатуу нь хатуу. Харамсалтай нь, өнөөдөр Монгол Улс онцгой нөхцөл байдалтай тулгарчихаад байна. З
өвхөн энэ оны сүүлч гэхэд нэг их наяд төгрөгийн зээл болон зээлийн хүү төлөх ёстой байгаа. Он гараад ч энэ хүндрэл үргэлжилнэ.
Улс орны эдийн засагт нэгэнт бодит саад бэрхшээл учирчихаад байхад бид бүхэн зарим нэг зүйл дээр эх оронч хандах ёстой.
Цаашид улс болж оршин тогтнохоо бодож байгаа бол бүх нөөц боломжоо шавхах хэрэгтэй.
Тэгэхгүйгээр дараагийн хүмүүсийг одоогийн орон тоон дээрээ томилох маягтай явбал үүссэн хүндрэлээс салахад бэрх болно.
-Гэхдээ энэ чинь хүнийл амьдрал шүү дээ. Дээр нь, Монгол Ардын нам нийгмийн хамгаалал, халамжийг мөрийн хөтөлбөртөө гол болгосон. Ийм байж төрийн албан хаагчдыг цомхотгох шийдвэрийг эдийн засгаа аврах нэг гарц гэж үзвэл иргэдэд хүндхэн тусах биш үү?
-Нийтийн эрх ашиг чухал уу, нэг хүний эрх ашиг чухал уу гэдгээс бүх зүйл хамаарна. Миний өмнө одоогийн төсөвтэй холбоотой бүх тоон үзүүлэлтүүд байна. Маш хүнд тоонууд байна.
Наад зах нь, Аж үйлдвэрийн яам гэж байгуулсан. Энэ яам Сангийн яамтай зөвшилцөхгүй маш олон концессийн гэрээ хийсэн.
Энэ хоёр яамны хооронд эвлэсэн, нийлүүлсэн, тохирсон ямар ч мөнгөн дүн байхгүй.
Чингис, Самурай бондын дүнтэй дүйх хэмжээний мөнгөн дүн энэ яаман дээр ярилцаж байгаа. Одоо үүн дээр ажлын хэсэг байгуулаад шалгаад явж байна.
Үндсэндээ энэ хүмүүс төрийн эсрэг гэмт хэрэг хийчихсэн байна. Дээр нь, өнгөрсөн дөрвөн жил хангалтгай популизм хийсэн. Үр дүнд нь Аргентин шиг дефолт гээд зарлахдаа тулчихаад байна.
Тэгэхгүй гэвэл монголчууд бид нар өөрсдийн хүчээр энэ хүндрэлээс гарах ёстой. Үүнд эх оронч үзэл юу юунаас илүү чухал байна.
-Та “Төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн хүмүүс” гэж дээр хэлсэн. Одоо тэгвэл энэ бүх бэрхшээлийг үүсгэсэн хүмүүстэй тооцох хариуцлага нь юу байх ёстой вэ?
-Бүгдийг нь шалгах, хатуу шийтгэл оноогуулах хэрэгтэй. Хямралыг бий болгосон хүмүүсийг зүгээр орхиж болохгүй.
Зах зээдд 3.3 их наяд төгрөгийн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэгчийг хэрэгжүүлж, эдийн засгийг өвчлүүлсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой.
Сангийн яамтайгаа огт уялдахгүй концесс зарлаж, гэрээ байгуулсан хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Хариуцлага гэдгийг орхигдуулж болохгүй. Хямралын ард хариуцлагаас бултах оролдлого хийлгэж болохгүй.
-Төсвийг танах өөр шинэ гарцыг та хэрхэн тодорхойлж байна. Төрийн албаны цомхоттолоос гадна?
-Олон УИХ-ын гишүүн “Бүсээ улам чангалая” гэдэг санал дэвшүүлж байгаа.
Юун түрүүнд төрийн албан хаагчдын орон тоог 2012 оны төвшинд нь аваачиж бууруулах хэрэгтэй. Би энэ байр суурин дээрээ зогсоно.
Ер нь манайх шиг төрийн албан хаагчдынхаа бүтцийг данхайлгаснаа ажлын байр нэмэгдлээ гэж ярьдаг улс орон байхгүй болов уу даа. Энд мөн нэг зүйлийг их сайн тодруулах хэрэгтэй.
-Юуг?
-Бүх тоог монгол төгрөгөөр яриад байна. Гэтэл валютын ханш өссөн тохиолдолд зээл, зээлийн хүүгийн өртөг хэр болох юм гэдгийг бид нар тооцоолох ёстой.
Энэ тохиолдолд төлөх ёстой мөнгөний дүн, зарлага бүгд өснө. Тэр дундаа өнөөдөр Монгол Улсын гадаад валютын нөөц ямар байгаа билээ.
-Тэгээд УИХ-ын гишүүдийн зүгээс шинэ төсөл, хөтөлбөрийн талаар огг ярихгүй байгаа гэсэн үг үү?
-Үгүй ээ, үр дүнгээ ойрхон өгөх томоохон төслийг шууд эхлүүлэх хэрэгтэй гэдгийг хэлж байгаа.
Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс “Барьж ашиглах, барьж хүлээлгэж өгөх төсөл хөтөлбөртэй бид ажиллахгүй. Тийм боломж байхгүй.
Харин Засгийн газраас ямар нэгэн санхүүгийн эх үүсвэр шаардахгүй, өөрсдөө барьж ашиглах хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслийг 100 хувь дэмжинэ” гэсэн маш тодорхой байр суурь илэрхийлсэн.
“Ялангуяа, эрчим хүчний чиглэлийн, гадаадад эрчим хүч экспортлох төслийг 100 хувь дэмжинэ” гэсэн. Ер нь бол Засгийн газар хэмнэж болох бүх төрлийн зардлаа хэмнэж оруулж ирсэн.
Дээр нь, төрийн албаны бүтцийг цомхотгосон. Миний хувьд ер нь сонгууль бүрийн дараа төрийн бүтцийг өөрчилдөг, шинэчилдэг энэ байдлыг өөрчлөх ёстой гэж бодож байгаа.
МАН юун төлөө УИХ-д үнэмлэхүй олонх болсон билээ, өнгөрсөн 26 жилийн хугацаанд гарсан бүх алдаа, завхарлыг бүх хүчээ дайчлан засах ёстой.
Тэгж бодлогын реформыг хийх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, Засгийн газрыг бүтцийг тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол Засгийн газрын бүтцээр эрх баригч намууд шууд өөрсдийн сонирхлоор тоглоод байна шүү дээ.
-Сүүлийн үед Монголын төрийг албан бусаар дотооддоо дефолт зарласан гэх яриа олонтаа гарах болж. Ийм дүгнэлт хийх учир шалтгаан мэдээж нөхцөл байдлаас үүдэлтэй болов уу. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
-Дефолт гэдэг бол Монгол Улс төлбөрийн чадваргүй болсноо шууд зарлахыг хэлнэ. Засгийн газар нь дотоод эх үүсвэрээ шавхаж, төсөвтөө тодотгол хийж, ирэх жилүүдэд төлж эхлэх бондын төлбөрийн эргэн төлөлтөд уян хатан нөхцөл үүсгэх боломж бололцоог хайж байгаа тохиолдолд дефолт зарласан гэж дүгнэх юм бол хэтэрхий өрөөсгөл дүгнэлт болно.
Хэрэв дефолт зарласан бол шууд л “Бид төлж чадахгүй нь ээ” гээд хэлчихсэн байсан. Харин нэг зүйлийг хэлэхэд одоогийн нөхцөл байдлаас үүдэн МАН-аас УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд нэлээн саад бэрхшээл учрах нь гэсэн хувь хүний бодол бол байна. Үүнийг бид шударгаар хэлэх ёстой.
-Ерөнхийдөө та нар шооконд орсон бололтой юм. Тийм үү?
-Бид нар үнэхээр ийм хүнд засаг хүлээж авна гэж төсөөлөөгүй. Өнөөдөр ам.доллар 2280 төгрөгт хүрчихээд байна.
Шалтгаан нь тодорхой. Зургаадугаар сарын 11 -нд Засгийн газраас 500 тэрбум төгрөгийг иргэдийн гар дээр бэлнээр тараасан. Зүгээр хэвлээд л тараачихсан. Энэ нь зах зээлд хэрэглээ үүсгэсэн.
Хэрэглээ үүсэхтэй зэрэгцэн импорт идэвхжинэ. Үр дүнд нь гадаад валюгын ханш савласан. Баяр наадмын үеэр энэ байдал мэдрэгдэхгүй байж байгаад наадам дуусч, есдүгээр сарын нэгэн ойртохтой зэрэгцэн бодит сөрөг үр дүн нь тодорч байна.
Засгийн газрын зургаадугаар сард гаргасан алдаатай боддого, шийдвэрийн үр нөлөө ингэж хоёрдугаар сарын дараа илэрч байна. Уг нь бид нэг л эх оронтой. Иймд энэ хямралаас яаж гарах вэ гэдгийг ирвийх, дэрвийхээрээ бодох, гарц хайх, арга ухаанаа уралдуулах хэрэгтэй.
-Гэхдээ төсөв, эдийн засгийн хүндрэлийг Таны сонгогчид хүндэтгэж үзэх нь юу л бол. Ийм хүндрэл бүх УИХ-ын бүх гишүүнд байгаа. 76 тойргийн сонгогчийг 76 УИХ-ын гишүүн төлөөлж байгаа гэдэг утгаараа тойргийн бүгээн байгуулалт яалт ч үгүй нэхэгдэнэ. Жишээ нь, та гэхэд Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн хомсдлыг шийдэхэд санаа тавих үүрэгтэй шүү дээ?
-Монгол Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн 61 хувийг нь шийдэхэд Сонгинохайрхан дүүргийн энэ хүндрэл дуусгавар болно.
Би үүнийг шийдэхийн төлөө иргэдэд амлалт өгч УИХ-ын гишүүн болсон. Үүнийхээ төлөө зүтгэнэ.
Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэгийн насны 25 мянган хүүхэд бий. Тэдний 15 мянгыг нь л цэцэрлэгт хамруулах боломжтой. Естой чихээд, чихээд энэ. Үлдсэн 10 мянган хүүхдийг бид цэцэрлэгт хамруулж чадахгүй яваа.
Өнгөрсөн дөрвөн жилийн тэр их тансагаалаар үүнийг л шийдэх ёстой байсан. Гэтэл тэгээгүй.
Миний хувьд өнөөдөр Канадын санхүүжилтээр Сонгинохайрхан дүүрэгт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байгуулахаар хүмүүстэй нь уулзсан.
Есдүгээр сарын 3-наас зураг төслийн ажилдаа орно. Энэ мэт гаднын санхүүжипт, дэмжлэгээр шийдэхийг хичээн ажиллана.
Дээр нь, харин сургууль цэцэрлэгийг Концессийн гэрээгээр барих саналд Засгийн газар уян хатан ббдлого явуулах ёстой. Би энэ саналыг дэмжиж ажиллана.
Жишээ нь, 650 хүүхдийн суудалтай, спорт заалтай сургууль байгуулахад дөрвөн тэрбум орчим төгрөг хэрэгтэй. Сонгинохайрхан дүүрэгг ийм хэмжээний таван сургууль ашигпалтад оруулахад бэрхшээл харьцангуй гайгүй болно. 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг Канад технологиор барихад тэрбум төгрөг болдог.
Ийм 100 цэцэрлэг барихад манай дүүргийн асууцал шийдэгдэнэ. Тиймээс 2017, 2018 онд эю төрлийн харьцангуй уян хатан нөхцөлтэй Концессийн гэрээг Засгийн газраар дэмжүүлэхийн төлөө ажиллана даа.
Ярилцсан: Г.Отгонжаргал