“Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв зохиох заавар”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн хурал боллоо
2016.06.24

“Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв зохиох заавар”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн хурал боллоо

Зам, Тээврийн яам, Монголын Авто замчдын холбоо хоорондын 2015 оны 10 дугаар сарын 16-нд байгуулсан 202/1 тоот хамтран ажиллах гэрээ, тус гэрээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний дагуу Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 05 сарын 06-ны “Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв зохиох заавар”-ыг шинэчлэн боловсруулах ажлын даалгаврын дагуу  “Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв зохиох заавар”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн 8 дахь удаагийн хурал 2016 оны 6 дугаар сар 15-ний өдөр боллоо.