2016.06.10
Миний аавыг хүн муу хэлж байхыг би сонсоогүй
“Цагаан тэнхлэг” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат оролцлоо.
Та аль нутгийн хүн бэ?
Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул.
Та тариаланч уу. Тариалан эрхэлж байв уу?
Бүх хүнд л Сэлэнгэ гэхээр газар тариалан нүдэнд нь харагддаг байх. Хүүхэд байхаасаа л ногоо тарьдаг байсан. Газар тариалангийн салбарт хийгддэг бүхий л ажлуудыг хүүхэд байхаасаа хийж өссөн.
Хүүхэд нас тань их сайхан өнгөрсөн юм байна лээ?
Миний аав олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, их энгийн хүн байсан. Багш хүн байсан учраас их олон шавьтай. Бөх барилддаг, аймагтаа хоёр удаа түрүүлсэн. Ер нь миний аавыг хүн муу хэлж байхыг би сонсоогүй. Эцэг, эх хоёрыгоо ам зөрж байхыг үзээгүй.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү