УИХ-ын сонгуулийн 71-р тойрогт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?
2016.06.09

УИХ-ын сонгуулийн 71-р тойрогт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

УИХ-ЫН СОНГУУЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ 71 ДУГААР ТОЙРОГ

МАН-аас нэр дэвшигч Цэдэнгийн Гарамжав

Ц.Гарамжавын эцэг эх, өвөө эмээ нь Булган аймгийн гаралтай. Түүний аав цэргийн сургуульд сурах болсноор хоёрхон настай Гарамжав аавтайгаа хотод ирж амьдрах болжээ.

Тэрээр 1966 онд 4-р бага сургуульд орж “онц” суралцсан учраас нэг анги алгассан гэдэг.  5-р ангиасаа 33-р сургуульд шилжин суралцсан байна. Ц.Гарамжавын хүмүүжилд гол үүрэг гүйцэтгэсэн хүн нь эмээ Норжин байв.

Дунд сургуулиа төгсөөд ЗХУ-д суралцах хүсэлтэй байсан ч шалгалтын оноо дутаж МУИС-ийн Инженер геологийн  ангид элсэн суралцжээ. Их сургуулиа төгсөөд Улсын барилгын зургийн төв институтын /УБЗТИ/ Геологийн товчоонд лаборантаар ажилд орж удалгүй математикийн багшийн мэргэжилтэй Нармандах гэдэг хүнтэй гэрлэж хоёр охинтой болжээ.

Оросоос Монголд ажиллаж байсан Зөвлөлтийн олон мэргэжилтэн, зөвлөх инженерүүдээс суралцаж, ажилласнаар богинохон хугацаанд ахлах лаборант, техникч, шалгагч инженер, лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан болж, 1983 онд Москвагийн их сургуульд явж суралцаад “Хөрс судлаач”-аар төгсжээ. Мөн 1994 онд Итали улсын Ром хотод  Ашигт малтмалын олон улсын гэрээ эрхийн мэргэжилтнээр мэргэшин суралцжээ.

1980-аад оны сүүлээр Улсын барилгын зургийн төв институт задарч, эхэндээ олон тооны пүүс, сүүлдээ 1992 онд компани болоход Ц.Гарамжав захирлаар нь томилогдсон байна. Эхэндээ компаниа “Нармандах” гэж нэрлэсэн 1994 онд “Монполимет” болгон өөрчилжээ. Тэрээр 1992-1995 онд ганзагын наймаа эрхэлж багахан хэмжээний хуримтлалтай болсон байна.

1996 онд Заамарт олборлолт явуулж байсан “Эрдэс” гэдэг улсын үйлдвэрийн газраас түрээсэлж алт олборлох болжээ. “Эрдэс”-ийг тав хувааж хувьчилсанаар “Монполимет”-д нэг тонн нөөцтэй хэсэг оногдож 1997 онд анхны 100 кг алтаа олборложээ. 1990-иэд оны сүүлээс Арманд хэмээх канад өвгөний эзэмшиж байсан Тосонгийн ордод олборлолт хийх болсноор компани нилээн өргөжсөн байна.

Эдүгээ “Монполимет” компани нь өнөөдөр 400 гаруй ажилтантай, уул уурхайн томоохон групп компаниудын нэг болжээ. Ц.Гарамжав нэг хэсэг Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байв.

Ц.Гарамжав 2015 оны “Азийн хүчирхэг 50 бизнес эмэгтэй” жагсаалтад Монгол Улсаас анх удаагаа оржээ.

Одоогоор тэр “Монполимет” компаний зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байна.

Ардчилсан намаас нэр дэвшигч Өлзийхутагийн Пүрэвбаатар. Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга, Эрчим хүчний дэд сайд. “Хөх чоно” группын Ерөнхий захирал

МАХН-аас нэр дэвшигч Лэгшидийн Отгонбаяр. Бизкон аудит ХХК-ийн захирал. Монголын дотоод аудиторуудын институтын захирал.

Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс нэр дэвшигч Намжаагийн Дашзэвэг. Монгол дээд сургуулийн захирал. Гавьяат эдийн засагч.

Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Базаррагчаагийн Зоригоо. Майнинг Пропертис ХХК-ийн гүйцэтгэх захирал

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас нэр дэвшигч Ганзоригийн Баясгалан. Хаан бууз сүлжээ ХХК-ийн зохион байгуулагч.

Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч Пүрэвдаваагийн Уянга. Монголын залуучуудын холбооны ерөнхий нягтлан бодогч.

МКН-аас нэр дэвшигч Лхамжавын Батбаяр. Ариана Уорлд ХХК-ийн захирал

Бие даагчид:

Бямбын Билигсайхан. Их Монгол Майнинг ХХК-ийн дэд захирал

Наранбаатарын Түвшинжаргал. Хууль сахиулахын их сургуулийн докторант.

Хадбаатарын Бат-Ялалт. Иргэний шударга шүүх ТББ-ын тэргүүн.

УИХ-ын Сонгуулийн тойргууд

Vip76.mn сайт нэр дэвшигчдийн нэгдсэн вэб хуудас ажиллуулж байна. 

http://vip76.mn/candidate?type=1

Одоогоор 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр нэр нь тодроод буй нийт 301 нэр дэвшигчдийн инфографик мэдээлэлтэй танилцахыг хүсвэл та энд дарна уу! Энд сонгогч та бүх нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцах боломжтой.

Таны сонголт мэргэн байг.