2016.06.02

Нийгэмд гэр бүл салалт их байна

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.

Та чухам юу хийж чадав гэдгээс яриагаа эхэлье?

Олон эхчүүд алдарт эхийн 1,2 дугаар одон гардан авлаа. 1957 онд Монгол төрийн бодлогоор олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулдаг хуультай байсан. Уг хуулиар  Зах зээлийн нийгэмд одон олгодог журмыг өөрчлөхгүй бол буруу юм байна гэж үзсэн. Уг хуульд 2010 онд нэмэлт өөрчлөлт оруулж дөрвөн хүүхэд гаргавал хоёрдугаар одон, зургаан хүүхэд гаргавал нэгдүгээр одон олгодог байхаар хуульчилсан. Энэ нь Монгол улсын хүн ам зүйн бодлогыг дэмжих, урамшууллыг бий болгосноороо үр дүнтэй юм. Жилд дунджаар 1500 эх нэгдүгээр одон, найман мянга орчим эх хоёрдугаар одон авдаг болсон.

Гэр бүлийн тухай хуулиар юуг хэлэлцүүлэхийг зорьсон бэ?

Монголын нийгэмд гэр бүл салалт их байна. Гэр бүлийн үнэт зүйл алдагдаж буй энэ цаг үед ёс суртахууныг хуульчлаад асуудлыг шийдэж чадахгүй. Гэр бүлийн салалтын цаана хүүхдийн эрх ашиг маш ихээр зөрчигдөж байна. Салалт залуужих хандлагатай болж эхэлсэн нь сэтгэл түгшээсэн асуудал юм.

              Дэлгэрэнгүйг нэвтрүүлгээс үзнэ үү