Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
2016.05.23

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд боллоо.

Хуралдаанд Зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, зөвлөлийн гишүүн Ц.Ганболд, Ж.Чимэдцогзол, Иргэний оролцооны хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Т.Уламбаяр, дүүргийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх, зөвлөлийн гишүүн Л.Бадралт, Замын цагдаагийн тасгийн дарга, зөвлөлийн гишүүн Б.Сүхбат, Эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Лхагва, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн П.Батбаатар, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дэд дарга Д.Түмэнбаяр, Онцгой байдлын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Я.Жаргалсайхан, зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн сургалт, тогтоол шийдвэрийн биелэлт, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөлийн гишүүн Л.Ариунзаяа,. Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч С.Ганбаатар нар оролцов. 

Хуралдаанаар 8 асуудал хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олгох,  шинээр батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулиудыг иргэд олон нийтэд сурталчилахад зорилгоор “ Гэр бүлээ хамгаалъя- хуулиа дээдэлье” дэвжээ тэмцээн зохион байгуулахаар шийдвэрлэв. Тэмцээнийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 11 цагаас Хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгуулахаар боллоо.