Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 159, 222 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх улаанбурхан өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор орон даяар 18-30 насны залуучуудад улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2016 оны 5 дугаар сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулах гэж байна.
Монгол улсад 2015 оноос хойш бүртгэгдэж буй улаанбурхан өвчний нийт тохиолдлын дийлэнх нь 18-30 насны залуучууд эзэлж байна. Энэ нь залуучуудын дундах улаанбурхан өвчний дархлаа тогтолт сул байгааг харуулж байна. Хүн амын дархлаа сулралтыг шийдвэрлэх цорын ганц арга зам бол нэмэлтээр дархлаажуулах явдал юм.
Ард иргэдийн дунд болохоор нялх хүүхдүүд их өвдөж байна гэсэн ойлголттой байгаа нь нялх хүүхдүүд илүү хүнд тусдагтай холбоотой харин өвчлөлийн дийлэнхийг залуу насны хүмүүс эзэлж байгаа нь дүн шинжилгээнээс харагдаж байгаа юм.
0-8 сартай хүүхэд өөрөө гадуур нэг их яваад байхгүй, үсрээд өрхийн эмнэлэг явна, салхилна, айлд очно. Гэтэл хөдөлгөөнт хүн ам буюу оюутан залуус, ажилчид маш их гадуур явдаг, олон хүний дунд байдаг учраас өөрсдөө улаанбурхан өвчин тусаад нялх дүүдээ, эсвэл найзынхаа хүүхдэд халдварлуулчихдаг тохиолдлууд байгаа юм.
“Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулах гэж байна.
Мөн ээжээсээ халдсан тохиолдол ч бий. Тиймээс дийлэнх хүн амыг дархлаажуулах нь улаанбурханы өвчлөлийг бууруулахад хамгийн чухал арга зам гэдгийг дахин хэлмээр байна.
Нэмэлт дархлаажуулалтад 600 000 гаруй залуучууд үнэ төлбөргүй хамрагдана. Ингэхдээ улаанбурхан өвчнөөр өмнө нь өвдөж байгаагүй, эсвэл вакцин хийлгэж байгаагүй буюу, өөрөөр хэлбэл, тус өвчний эсрэг дархлаа тогтоогүй хүмүүс улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь нэн чухал.
18-30 насны залуучууд нийгмийн харилцаанд идэвхитэй оролцдог тул тархалтыг хязгаарлахад туслах, дархлаажуулалтад хамрагдсан ээжээс дархлаатай нярай төрөх, улаанбурхан өвчний тархалтыг хязгаарлах зэрэг өндөр ач холбогдолтой юм.
Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын хүрээнд хийх улаанбурхан-улаанууд өвчний эсрэг вакциныг улсын төсвөөс гаргаж, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр оруулж ирсэн юм.
2016 оны 5 дугаар сарын 12-25-ны өдрүүдэд харъяалал харгазлахгүй сум, өрхийн эрүүл мэндийн төв, дархлаажуулалтын түр цэг (ажлын газар, сургууль), дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд очиж вакциндаа хамрагдахыг уриалж байна.
Мянга мянган залуусыг төлөөлөн реппер Gee буюу Мөнх-Эрдэнэ дуучин, мисс Батцэцэг нар маань сошиал ертөнцөд биднийг дэмжиж, олон дагагч нараа уриалж байгаад бас хэлэхэд таатай байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
www.phi.gov.mn–Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
www.nccd.gov.mn–Халдварт өвчин судлалын үндэсний төв