Хуулиа хэрэгжүүлэн вакцинаа хийлгэж, үүргээ биелүүлсэн залуучуудаараа бахархая
-1986-1998 онд төрсөн иргэд вакцинд хамрагдана-
Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн 50-иас илүү хувь нь 18-30 насны иргэд байгаатай холбогдуулан манай улс НҮБ-ын Хүүхдийн сангаас 624 мянган тун вакциныг 948.3 сая төгрөгөөр захиалсан гэх мэдээллийг албаныхан өгч байна. Тус вакцин нь энэ сарын 10-ны өдөр ирсэн бөгөөд орон даяар 18-30 насны иргэдийг вакцинжуулах аян энэ сарын 12-ноос эхлээд байна. Тодруулбал, “Улаанбурханы эсрэг хамтдаа” уриатай тус нэмэлт вакцинжуулалтад 1986-1998 онд төрсөн иргэд хамрагдах юм.
Энэ насны 600 мянга гаруй иргэнийг орон даяар байнгын, түр, явуулын гэсэн гурван цэгээр дамжуулан вакцинд хамруулахаар болсон аж.
Энэ насны 600 мянга гаруй иргэнийг орон даяар байнгын, түр, явуулын гэсэн гурван цэгээр дамжуулан вакцинд хамруулахаар болсон аж. Байнгын цэг нь вакцин хийдэг томоохон өрхийн эмнэлгүүдэд байрлах бол түр цэг нь албан байгууллага, сургуулиудад очиж иргэдийг вакцинжуулалтад хамруулж байгаа юм байна. Харин явуулын цэг нь вакциндаа хамрагдахгүй байгаа айлуудад очиж хийх юм байна.
-Вакцины эсрэг заалт, анхааруулга-
-Жирэмсэн эмэгтэйг вакцин тарихаас чөлөөлнө.
-18-30 насны, жирэмсэн биш охид, эмэгтэйчүүдэд энэ вакциныг тарьснаас хойших нэг сарын хугацаанд жирэмслэхгүй байх.
-Улаанбурханы вакциныг нэг сарын дотор хийлгэсэн хүнд хийхгүй.
-Кортикостеройд бусад төрлийн дархлаа дарангуйлах эм, туяа эмчилгээний үед вакцин хийхгүй.
-Халуурсан, цочмог халдварт өвчин, лейкеми, лимфома, хурц цус багадалт, цусны тогтолцооны бусад цочмог өвчин, бөөрний үйл ажиллагааны хурц дутагдалтай үед вакцин хийхгүй.
-Декомпенсацийн шатанд байгаа зүрхний өвчнүүдийн үед вакцин хийхгүй.
-Иммуноглобулин хийлгэсэн буюу цус сэлбүүлсэн тохиолдолд вакцин хийхгүй.
-Вакцины найрлаганд орсон бодисонд харшилтай бол вакцин хийхгүй.
-Өндөгний харшилтай бол хийхгүй.
Тиймээс иргэд ААН, байгууллагуудыг "Монгол улсын дархлаажуулалтын тухай хуульд зааснаар: 6.2. Иргэн дархлаажуулалтын талаар дараахь үүрэг хүлээнэ: 6.2.1. эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу сэргийлэх тарилга хийлгэх; 6.2.2. сэргийлэх тарилгаас татгалзсан бол түүнийгээ бичгээр баталгаажуулах; 6.2.3. сэргийлэх тарилгад хамрагдах хугацааг эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд сэргийлэх тарилгаас хоцрохгүй байх" үүргээ биелүүлэхийг уриалж байна.