Гоц халдварт өвчин гарсаар байна
ОБЕГ-аас мэдээллэв
2015.10.19

Гоц халдварт өвчин гарсаар байна

ОБЕГ-аас дараах мэдээг ирүүлэв. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин нэг аймгийн хоёр сумын нутагт “Хонины цэцэг” өвчний-2, нэг аймгийн нэг сумын нутагт “Дуут хавдар” өвчний шиннж-1, нэг аймгийн хоёр сумын нутагт “Галзуу” өвчний хоёр шинж илэрсэн бөгөөд хорио цээрийн  дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар  хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн МЭАЦЛ-д  “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг  үндэслэн “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн нутаг “Өндөр толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойш 14 км/-т малчин Э-ийн 1 нохойд 2015.10.11-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэг илэрсэнийг устгал халдваргүйтгэл хийж түргэвчилсэн шинжилгээний хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг “Шивэртийн байшингийн- Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун тийш 50 км/ малчин Э-ийн 1 бяруу 2015.10.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.10.13-ны өдрийн 1 дүгээр шинжилгээний хариугаар “Галзуу“ өвчин болох нь тус тус тогтоогдсон.