
2015.08.25
Хөвсгөл аймагт тарваган тахал илэрчээ
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 6 аймгийн 11 сумын нутагт 11 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Тодруулбал тарваган тахал өвчний нэг, боом өвчний гурав, хонины цэцэг өвчний гурав, үхрийн хорт салст халуурал өвчний нэг, хонь, ямааны Маэди-Винсах өвчний нэг, галзуу өвчний хоёр тохиолдол илэрсэн байна. Хүний гоц халдварт өвчний тухайд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн "Агарын голын гурван чулуу" гэдэг газар нутагладаг 16 настай иргэн Д наймдугаар сарын 14-нөөс халдварт өвчний шинж тэмдгээр сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Түүнээс сорьц авч аймгийн ЗӨСТ-ийн лабораторид шинжлүүлэхэд булчирхайн хэлбэрийн тарваган тахал өвчин болох нь тогтоогдсон байна.