Булган нутгийн бүсгүй
Нэг
Тал нутгийг гүн харанхуй шөнө, чив чимээгүй нөмөрч, уурхайчны бяцхан суурингийн гэрэл тэр дунд гялалзан харагдах нь би энд байна аа хэмээн хашгирах мэт.
Гэтэл тэнд шөнөжингөө ажил ундарч, ундарсан ажлынх нь хүчээр хар алт ачигдаж, тэр хар алтны ачаар эрчим хүч бий болж, дэлхийн энгэрт Улаанбаатар хот гэрэлтэн харагддаг байсан юм. Нүүрс олборлох ажил тэр үед ч өнөөдөр ч улс эх орны стратегийн чухал ажилд тооцогдсоор ирснийг бид мэдэх билээ.
1984 онд энэ чухал ажилд нам төр эвлэлийн гишүүн залуусыг уриалан дуудсан билээ. Магадгүй хамгийн сүүлчийн эвлэлийн илгээлт ч байсан байж мэднэ. Илгээлтийн эздийн дунд нэг жаахан бүсгүй хүрч ирсэн нь Булган нутгийн бүсгүй Болормаа? байв. Ямар хувь заяа түүнийг нааш нь дуудаа вэ?
Болормаа нийслэлийн арван жилийн 47 дугаар дунд сургуулийг дүүргэжээ. Ангийнхаа идэвхтэй сурагчийн нэг тэрбээр бүжиг бүжиглэж, бүжигчин эсвэл сэтгүүлч болно гэж мөрөөддөг байв. Гэвч аав нь бүжигчин сайхан ч яагаа ч үгүй насны амралтад суучихдаг, за даа тэгээд тайзны амьдрал ч амаргүй гэж боддог нэгэн тул Болормаа тэр сонирхлоо хаяхаас өөр зам байсангүй.
Харин сэтгүүлчийн мэргэжил тэр цагт ихээхэн нэр хүндтэй мэргэжил байлаа. Эх орны өнцөг булан бүхэнд хүрч, амжилтын эздийг алдаршуулж, эсвэл ажлын саар муухай бүхнийг илчилж, сэтгүүлчийн нэр алдар манддаг байсан цаг. Болормаа нийслэлийн арван жилийн 47 дугаар дунд ургуулийг дүүргэжээ. Ангийнхаа дэвхтэй сурагчийн нэг тэрбээр үжиг бүжиглэж, бүжигчин эсвэл сэтгүүлч болно гэж мөрөөддөг байв.
Гэвч аав нь бүжигчин сайхан яагаа ч үгүй насны амралтад уучихдаг, за даа тэгээд тайзны шьдрал ч амаргүй гэж боддог югэн тул Болормаа тэр сонирхлоо саяхаас өөр зам байсангүй. Харин сэтгүүлчийн мэргэжил тэр цагт ихээхэн нэр хүндтэй мэргэжил байлаа.
Эх орны өнцөг булан бүхэнд хүрч, амжилтын эздийг алдаршуулж, эсвэл ажлын саар муухай бүхнийг илчилж, сэтгүүлчийн нэр алдар манддаг байсан цаг.
Болормаа МУИС-ийн сэтгүүлчийн ангид орохоор шалгалт өгтөл сургуулиа алтан медальтай төгссөн охины оноо хүрсэнгүй. Хүсэл мөрөөдөл нь нуран унасан нь амьдралын ямар ч туршлагагүй охинд тохиолдсон анхны сорилт байжээ. Ийм үед охид хөвгүүд янз бүрийн л сонголт хийдэг.
Аав ээжийнхээ садан төрөл гайгүй ажил хийдэг хүний эрэлд гэрийнхнээ гаргасангүй, уйлж унжсангүй. Илгээлтийн эздийг бүртгэж байна гэсэн мэдээг сонсоод шууд л ажилчин болох шийдвэр гаргажээ.
Өөртөө ахадсан зоримог шийдвэр гаргаснаа ч ойлгож мэдэх насанд хүрээгүй жаал бүсгүй, эх орныхоо хэрэгцээт газар залуу хүн ажиллах ёстой, ажиллаж байгаад дээд сургуульд орно доо гэсэн гал халуун сэтгэлээр шийдсэн хэрэг.
Ээж нь сандарч ятгаад ч нэмэр болсонгүй, хол замд гарсан аав нь ч мэдсэнгүй. Холын хамаатан болох хүнийхээ нэрийг тогтоогоод, ээжийнхээ өгсөн баавгайтай чихрийг нандигнан бариад гапт тэргэнд суугаад гарч өгчээ.
Октябрийн районы ажилтан ээж, аавтайгаа зөвлөлдсөн үү хэмээн няхуур асуугаад би өөрөө шийдэж байгаа юм гэсэн шулуун шударга үгэнд нь итгээд илгээлт эгсөн гэдэг.
Шөнө ирсэн Болормаа өглөө нь босоод Багануур гэдэг хотыг харвал хэдхэн байшинтай, цэвэр дэмцгэр, оросууд хөлхөлдсөн суурин байх нь тэр. Тэднийг нийтийн байранд оруулж, тэр дор нь мэргэжил эзэмших курсэд суулгалаа. Болормаа дамжлагын машинист гэдэг мэргэжил эзэмшлээ.
Нүүрсний утаа тортог дунд ээлжийн эжилд гарч, ажилчдын гуанзанд хооллон, өдөр хоног яах ийхийн зуургүй өнгөрч байв. Нэг орой ээлжинд гарсан байхад нь аав нь иржээ. Бүжигчин болно, эсвэл этгүүлч болоод алдарт хүрнэ гэж мөрөөддөг охин нь ажилчны хувцас өмсчихсөн, хамар хацар нь хөө тортог болчихсон гарч ирэхийг хараад эцгийнх нь нулимс эрхгүй гарчээ.
Тэр өөрийгөө буруушааж, охин нь ийм болсон нь өөрөөс нь болсон юм шиг, өөрөө байгаагүйгээс боллоо хэмээн учиргүй их шаналж, зүрх нь өвджээ. Харин охин шийдвэртээ нэгээхэн ч эргэлзэж байсангүй.
Багануурын урлаг соёлын өдөр болоход ганцаараа таван бүжиг гоцолж, уурхайнхаа нэрийг авч гарсанд хамт олон нь баярлаж, ажпынхаа нэг өдрийг Болормаагийн нэрэмжит болгон төлөвлөгөөгөө биелүүлцгээж байлаа.
Тэр ээлжийнхээ залуучуудыг зохион байгуулж, гавшгайч бригад байгуулан өдрийнхөө төлөвлөгөөг байнга давуулан биелүүлдэг болов. Ингэж л тэр Монгол Улсын төлөө зүтгэсэн энгийн хар бор ажлаас амьдралаа эхэлсэн түүхтэй.
Тэр үеийн үйлдвэр аж ахуйн дарга нарыг хүний төлөө гэсэн хоёргүй сэтгэлтэй, гайхалтай зохион байгуулагчид байсан гэж ярьцгаадаг нь үнэн юм шүү. Сургуулиа алтан медальтай төгсөөд аль нэг дээд сургуульд сурч байх охин ингээд уурхайд байж байгаад нь бахархахын зэрэгцээ түүнийг хүсэл мөрөөдпөө биелүүлэхэд нь туслах юмсан гэж боддог нэг дарга байсан нь Сундуй дарга.
Охин хүсэл мөрөөдлөө мартаагүй ч амьдралын жамаар хүнд хайртай болж, удапгүй үрийн зулай үнэрлэлээ. Энэ охин ингээд яваад байвал нөгөө сургууль ч өнгөрнө дөө гэж бодсон дарга илгээлтийн эздийг Комсомолын дээд сургуульд явуулах урилга ирүүлэх сургаар Болормааг дуудаж, ажилдаа ор, ажиллаж байхгүй бол хэн нэгэн чиний оронд сургуульд яваад өгнө шүү гээд хүүг нь тавхан сартай байхад нь ажилд нь дуудан оруулжээ.
Түүнийг дээд сургуульд явуулья гэж уурхайн мянган залуус нэгэн дуугаар гар өргөн баталсан бипээ. Бусдад үнэлэгдэнэ гэдэг ийм үнэтэй шагнал гэдгийг тэр мэдэж авав.
Хоёр
Ай алтан Москва. Тэр алдарт Ярославскийн галт тэрэгний буудал дээр буугаад үй олон хүний бужигнаан дунд зогсоно. Гурван жилийн өмнө тэр галт тэрэгний буудал дээр буухад Багануурын бяцхан буудлын тавцан бараг хүнгүй байж билээ.
Энэ хоёр буудлын ялгаа шиг өнөөдрийн Болормаа, өчигдрийн Болормаа хоёрын өмнө хоёр өөр зам зурайжээ. Сайн даргын дэмжлэг байсан ч тэр өөрөө л өөрийн гараар энэ алтан Москвад ирэх хувь тавиланг бүтээлцсэн нь үнэн юм.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төрөх өрөөнд дуугаа хадааж, тоонотынхоо агаараар амьсгалж хорвоод мэндэлсэн охин ингээд 1987 онд Москвад хүрээд иржээ. Түүний нэг удаа очиж үзэх юмсан гэж мөрөөдөж явсан Алтан Москва. Кремлийнх нь цагийг таньдаг Москва.
Комсомолын дээд сургуулийн захиргаа Монголын арваад шинэ оюутныг тосч аваад сургуульд нь автобусаар хүргэж өглөө. Дээд ангийн сонсогчид шинэ дүү нартаа үйлчилж, халуун сосиска гэгчээр дайлсан нь хачин амттай хүнс байсныг одоо ч эргэн санадаг. Тэр Залуучуудын дээд сургуульд олон орны залуучуудтай мөр зэрэгцэн суралцаж, түүхч заах арга зүйч мэргэжлээр төгслөө.
Түүний сурч байсан жилүүдэд Орост өөрчлөн байгуулалт өрнөж, хүмүүсийн санаа бодол, нийгэм нэг л бужигнаантай, тэр нь оюутнуудад ч нөлөөлж, тэр дундаа нийгмийн түүчээ хэсэгт явдаг Комсомолын сургуулийнхан цаг үеэ шүүмжлэн хэлэлцсэн, ирээдүйн нийгмийн тухай төсөөлөн ярьцгаасан тийм нэг оргилсон буцалсан он жилүүд байсан юм. Үзсэн эрдэм бодуулж, их ч юманд сургалаа.
Ирээд Монголын залуучуудын холбоонд гэр бүлийн асуудал эрхэлсэн зохион байгуулагч болов. Ерэн онд аль хэдийнэ МХЗЭ гэсэн нэрээ сольсон залуучуудын байгууллагын ажил урьдын нэр хүнд, эрч хүчээ алджээ.
Намууд дагаад бусад залуучуудын байгууллага бий болж, төсөв мөнгө гээд бэрхшээл гараад ирлээ. 1994 онд тэр дахин нэг шинэ зам сонгох шийдвэр гаргаж, ардчиллын лидер болж гялалзаж байсан Дэлгэрмаа дээр шууд очжээ. Би тантай ажилламаар байна, бас танаас суралцмаар байна гэж хэллээ.
Болормаа Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөн нэртэй төрийн бус байгууллагад нарийн бичгийн дарга, төслийн удирдагч хийж, ардчилсан төрт улсад өөрийн байр суурийг олж авахын төлөө чармайж байв.
Дараа нь УИХ-ын Тамгын газарт гишүүний туслах хийж, ажлын шинэ арга барил, мэдлэг мэргэжил эзэмшиж явсан юм. Олон салбарт ажиллах тусам хүний мэдлэг чадвар нэмэгдэж, нийгэмд оролцох оролцоо нэмэгдэж, өөрийгөө шинээр нээж, бусдаас давуу болдог тэр л замыг Болормаа туулж явжээ. 2006 онд тэр бүсгүй УИХ-ын Аюулгүй Байдал Гадаад Бодлогын Байнгын хороонд ахлах реферэнтээр ажиллаж байв.
Нэг өдөр Америкийн элчингээс утасдаж түүнийг Герман дахь Жорж Маршалын нэрэмжит коллежид суралцуулахаар санап болгожбайгаагдуулгажээ. Аавнь барилгын сантехникч, жолооч, ээж нь оёдпын үйлдвэрийн ажилчин, жирийн л айлын охин Машлайн Болормаа ахиад суралцахаар гадаадад явахдаа цөөхөн монгол хүн очиж суралцсан Жорж Маршалын үндэсний аюулгүй байдлын сургуулийг зорьсон билээ.
49 орны аюулгүй байдал, хүчний байгууллагын мэргэжилтнүүд сурдаг тус сургуульд 120-иод хүн суралцаж, үндэсний аюулгүй байдал гэдэг зөвхөн төрийн өндөр албан тушаалын хүп санаа зовдогзүйлчө биш харин тэдний бүхний оролцро чухал гэдгийг тэнд сонсчээ.
Жорж Маршалын коллеж түүнд ертөнцийг харах өөр нэг цонх нээж өгсөн бөгөөд тэгээд ч Болормаа одоо Батлан хамгаалахын их сургуульд чухам ийм чиглэлээр докторантурт суралцаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын төлөө шинжлэх ухааны судалгаа хийж явна.
Гурав
Ерэн оноос хойш Монголд олон гадаадын үг нэмэгдсэний нэг нь жендэр гэдэг нэр томьёо юм. Жендэрийн асуудал дэлхийн улс орнуудын чухал сэдвийн нэг болоод удсан хойно Монгол Улс энэ асуудлыг ярьж эхэлжээ.
Жендэрийн асуудал яван явсаар Улсын Их Хуралд эмэгтэйчүүдийн эзлэх квотыг 30 болгож дөнгөсөн ч саяхны хурлаар 20 болгож багасгасан нь улстөрч эмэгтэйчүүдийн бухимдлыг төрүүлж байгаа юм. Болормаагийн нэр ч энэ жендэр гэдэг үгтэй холбогдоно.
2004 онд Жендэрийн хороо байгуулагдсан ч нэрнээс цаашгүй байгууллагын тогтолцоо бий болоогүй байлаа. 2006 онд Болормаа жендэрийн хороонд ажиллахаар томилогдсон. Байгууллагаа ажлын өрөөтэй, өрөөндөө ширээ сандал, үгүйдээ л компьютертэй болгохоосажлаа эхэлсэн гэдэг.
Гурван хүн ажилд нэмж аваад байгууллага шиг байгууллага болсон ч цалин хөлс нь төсөвт суугаагүй тул хийе гэсэн сэтгэлээр л ажлаа амжуулж явжээ.
Одоо хүмүүс жендэр гэдэг нь эрэггэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм дэх тэгш байдлыг хэлдэг юм байна. Тэдний тэгш байдлыг хангасан бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ёстой юм гэдгийг мэддэг болсон нь жендэрийн хороо, түүний ажлын албаны хүчин чармайлтаас хамаарч байсан билээ.
Сүүлийн жилүүдэд ажиллаж байхдаа Болормаа маань Жендэрийн мэргэшсэн шинжээч гэсэн баг мэргэжилтнүүдийг нэгтгэн нэгэн шинэ баг бий болгосон. Тэдгээр шинжээчид нь манай улсдаа л жендэрийн асуудлаар мэргэшсэн их туршлага хуримтлуулсан судлаач, мэргэжилтнүүд гэж хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
Түүний анх байгуулсан, одоо удирдаж байгаа "Эмэгтэй удирдагч сан" нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, охид, эмэгтэйчүүдийн хүний эрхийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг 2000 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа юм.
Хөгжлийн суурь асуудлын нэг жендэр, эмэгтэйчүүдийн хүний эрхийн асуудал, үндэсний аюулгүй байдлын талаарх асуудалд сэтгэлээ чилээнэ ээ гэдэг улс эх орны хамгийн чухал зүйлд санаа зовж явна гэсэн үг юм. Энэ бүсгүй бол Булган нутгийн Болормаа билээ.