2015.05.14
Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн талаарх уулзалт боллоо
Уулзалтад Сангийн сайдын 2014 оны 238 тоот тушаалаар /нөлөөллийн баг/байгуулагдсан Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, санхүүгийн салбарын жендэрийн стратеги боловсруулах ажлын хэсгийн гишүүд болон Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын жендэр мэргэжилтнүүд оролцлоо.
Уг уулзалтаар жендэр мэдрэмжтэй төсөвлөлтийг төсвийн шинэчлэлд нэвтрүүлэх болон салбарын жендэрийн стратеги боловсруулах ажлын төлөвлөгөөг нарийвчлан гаргах талаар уулзаж ярилцсан.