2015.12.23
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн оролцоог аль салбарт тэнцүү байлгах нь чухал
Хүйсийн тэнцвэрт байдал аль ч улсад алдагдаж эхэлбэл энэ нь тухайн улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой байдаг аж.
Харин манай улсад хүйсийн тэнцвэрт байдал аль эртнээс алдагдаж эхэлжээ. Үүний шалтгааныг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ дараах байдлаар тайлбарлалаа. Тэрээр “Эцэг эхчүүдийн дийлэнх нь эмэгтэй хүүхдээ боловсролтой болгоход илүү анхаардаг. Энэ нь аажмаар боловсролын тэнцвэргүй байдалд оруулж, цаашлаад үндэсний аюулгүй байдалд угсаа, генээ хамгаалахад ч сөргөөр нөлөөлдөг. Жендэр гэдэг нь хүйс хоорондын асуудал төдий биш.Улс үндэстний аюулгүй байдал, тогтвортой байдлын баталгаа юм гэлээ ”.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү