ХҮН нэгдэж, ойлголцолд хүрсэн
ХҮН-ын дарга С.Боргилтой ярилцлаа.
Танай намыг АН-тай хамтарч сонгуульд оролцоно гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?
Хөдөлмөрийн Үндэсний нам АН болон бусад намтай нэгдэж орно гэсэн ойлголт байхгүй. 2016 оны сонгуульд дангаараа оролцоно. ХҮН-ын мөрийн хөтөлбөр болон сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд албан ёсоор өгсөн.
Сүүлийн үед намын дотоод зөрчил нилээн их байлаа шүү дээ?
Улс төрийн нам төлөвших үйл явц манай намд ажиглагдаж байна. ХҮН чиг хандлага, явуулж буй үйл ажиллагааны хувьд улс төрийн нам. Тиймээс дотоод асуудлаа олон нийтэд ил байлгадаг. Бусад улс төрийн хүчнүүдийн дотоод асуудал хаалттай өрнөдөг. Тийм асуудал ХҮН-д байхгүй. Манай нам нэгдэж, ойлголцолд хүрсэн. Олны итгэл хүлээсэн үедээ нам дотроо хагарах нь хамгийн их хор хохиролтой зүйл.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү