Ахмадын холбооны Г.Баасан УИХ-д нэр дэвшинэ
Эл мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сэтгүүлч Б.Номинд ярилцлага өгөх үеэрээ өгчээ.
Ахмадын холбооны тэргүүн Г.Баасан МАН-тай бие даагчийн хувиар УИХ-ын ээлжит сонгуульд хамтарч оролцох болсноо албан ёсоор илэрхийлсэн байна.
Түүнийг ахмадууд өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалан тэмцдэг цорын ганц улстөрч эмэгтэй хэмээн хүндэлцгээдэг. Хэдхэн жилийн өмнө тэднийгээ өмгөөлж, УИХ-ын гишүүн Г.Уянгын хамт өлсгөлөн зарлаж, ачигдаж хүртэл явсан тэрбээр улстөрч хүн тал талын боловсролтой байх ёстой гэж үзэн МУИС-ийн хуулийн ангид 43 настайдаа суралцаж төгссөн юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нас чацуутан топ модель Э.Одгэрэлтэй харьцуулж, бяцхан шоглоод авсан ч амьдрал дээр Г.Баасан нь эр зориг, хал үзэж хашир сууснаараа, ахмад настнуудын сайн сайхны төлөө хийж бүтээснээрээ, эзэмшсэн боловсрол зэргээрээ мөнхийн залуу настныг хол хаясан улстөрч билээ.