2016.04.19

Эвсэх шийдвэрийг намын төлөөлөх байгууллагууд гаргана

УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

МАН, МАХН 2016 оны сонгуульд элсэж орох талаар хэлэлцээд ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг хуралдаад ямар дүгнэлтэнд хүрсэн бэ?

МАН-тай эвсэж энэ удаагийн сонгуульд оролцох асуудлыг ярилцахаар манай намаас ажлын хэсэг томилогдсон. Бид арван удаагийн уулзалт хийлээ. Эхний уулзалтуудаар ер нь ажлын хэсгийн хүрээнд ямар асуудлуудаар ярилцаж байр сууриа нэгтгэх вэ гэдэг хүрээгээ тодорхойлсон. Үүний дагуу асуудаа арван удаагийн уулзалтаар ярьлаа.

Эвслийн мөрийн хөтөлбөр гарах уу?

Мэдээж эвслийн мөрийн хөтөлбөр гарна. Хуулийн хугацаа нилээн шахуу байгаа. Дөрөвдүгээр сарын 20-нд багтааж мөрийн хөтөлбөрөө өгч, аудитын дүгнэлт гаргуулах ёстой. Тиймээс эвсэл больё гэж байгаа учраас хоёр намын дээд төлөөллүүд шийдвэрээ гаргана. Энэ хүрээнд МАН-ын бага хурал хуралдаж байна. Намын хурлуудаар эвсэж сонгуульд оролцох нь зүйтэй гэсэн эцсийн шийдвэр гарна. Ажлын хэсгийн хувьд эвсэх нь зүйтэй гэж санал оруулж байгаа. Харин шийдвэрийг намын төлөөлөх байгууллагууд гаргана. Хэрэв ийм шийдвэр гарчихвал нэн тэргүүнд эвслийн тэргүүнээ сонгож, эвслийн удирдах зөвлөлийг бүрдүүлнэ. Түүний дараагаар эвслийн удирдах зөвлөлөөс  сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг батална.

       Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү