Өвчлөлөөс сэргийлэхэд мөнгө зарах хэрэггүй
2016.04.11

Өвчлөлөөс сэргийлэхэд мөнгө зарах хэрэггүй

УИХ-ын чуулганаар сонссон мэдээлэлтэй холбогдуулан уг асуулгыг тавьсан УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас дараах тодруулгыг авлаа.

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж болон агаар, хөрсний бохирдлын асуудлаар тавьсан таны асуулгыг нэгдсэн чуулганаар сонслоо. Та хангалттай хариулт авч чадав уу?

-Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж, агаар, хөрсний бохирдол байх ёстой хэмжээнээсээ хэд дахин давсан. Иргэд амьдрах эрүүл ахуйн орчин нэлээн хүнд байдалд байна. Улаанбаатар хотын нийт өрхийн 78 хувь нь гэр хороололд амьдардаг. Энэ хэмжээгээрээ модон жорлон Монголын цаашдын ирээдүйг тодорхойлох гэж байгаа юм шиг. Тиймээс шийдвэр гар гах түвшний хүмүүсийг аль болох нэг дор байлгаж, энэ бүх хүндрэлтэй асуудлыг шийдэх гарцыг нь эрэлхийлэх үүднээс асуулга тавьсан. Гэхдээ нэгдүгээр сарын 20-ны үеэр тавьсан асуулгынхаа хариуг хавар авч байна.

-Холбогдох албаныхан утааг бууруулахын тулд авч буй арга хэмжээгээ мэдээллээ. Таны бодлоор у гаанаас үүдэн гарч буй сөрөг үр дагаврыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Утаа улирлын чанартай асуудал болж хувираад байна. Дулаараад ирэхээр Улаанбаатар утаагүй болдог ч хөрсний бохирдол нь ихэсдэг. Үүнээсээ болоод элдэв халдвар дэгдэж байна. Харин үүнд хамгийн их өртөж буй нь жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд байгаа юм. Цаашлаад Улаанбаатар хотын агаарын бохирдлоос

үүдэн үүсэж буй өвчлөлийн талаарх тоон баримтууд сэтгэл эмзэглүүлдэг. Уушги. зүрх судас, мэдрэлийн гаралтай өвчин ихсэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Энэ бүхэнд ажил хариуцсан хүмүүс нь хариуцлагатай хандах ёстой.

-Нийслэлчүүд утаанаас болж өвчлөхгүй байх ганц арга нь дахин төлөвлөлт гэж хотын удирдлагууд тайлбарлаж байна. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

-Дахин татөвлөлт бол зайлшгүй хийх ёстой зүйл. Нүүрсний утааг бууруулахын тулд шинэ технологи, шийдлүүдийг гаргах ёстой. Үүнд цаг хугацаа, төсөв хөрөнгө хэрэгтэй. Үүнээс өмнө иргэ- дээ өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаач ээ гэж хүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэдийнхээ өвчлөлөөс өөрсдөө урьдчилан сэргийлэхэд нь зориулж төрийн зүгээс хөрөнгө төсөвлөдөг байх хэрэгтэй. Ядаж л хамгаалалтын маск зүүх сэтгэлгээтэй болгох анхан шатны сургалтыг дүүрэг, хороод дээр хийх ёстой юм.

-Гэхдээ дахин төлевлөлтийн ажлыг эрчимжүүлж, гэр хорооллыг орон сууцжуулах нь нэн шаардлагатай ажил мөн биз дээ?

-Дахин төлөвлөлт бол том ажил. Нийслэлийн удирдлагууд дангаараа шийдэх асуудал биш. Хөрөнгө босгох, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх талаар УИХ, Засгийн газрын түвшинд дэмжиж ажиллах ёстой бүтээн байгуулалт юм. Өмнө нь ч тэгж явж байсан. Цаашид ч тийм байх ёстой.

-Гэр хорооллыг барилгажуулна гэдэг таны хэлсэнчлэн цаг хугацаа зардал шаардах ажил. Харнн наана нь агаарын бохирллыг бууруулахад зориулав оөр ямар арга хэмжээ авч болох вэ?

-Нүүрсний хэрэглээнээс татгалзаж байж агаарын  бохирдлоос ангижирна. Энэ бол цэвэр хэрэглээний соёлоос хамаарах юм Тухайлбал, Монгол Улс ОХҮ-аас хий татаж болно. Мэдээж  Засгийн газар хооронтын шугамаар далайцтай ярьж байж шийдэгдэх асуудал Ер  нь нийслэлээс гадна Монгол Улсын  томоохон аймгийн  төвүүд агаарын бохирдол ихтэй болсон. Тиймээс хийн буюу шинэ хэрэглээ нэвтрүүлж байж  энэ байдлаас салах болов уу. Энэ асуудлыг одоо ярихаар  биелэхэд хол мэт сонсогдож магад. Гэхдээ цаад гарах үр  дагавраа бодоод үзвэл энэ эргэлтийг заавал хийх ёстой.