БНХАУ-ын Шанси мужийн төлөөлөгчидтэй хамтын ажиллагааны асуудлаар уулзлаа
2016.04.01

БНХАУ-ын Шанси мужийн төлөөлөгчидтэй хамтын ажиллагааны асуудлаар уулзлаа

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг БНХАУ-ын Шанси мужийн засаг даргын орлогч ноён Ван И Ши, худалдаа, аж үйлдвэрийн газрын ерөнхий захирал Сүнь Юүэ Жин, Шанси мужийн Засгийн газрын гадаад болон Хилийн чанад дахь БНХАУ-ын харилцааны албаны ерөнхий захирал Жан Жи Чуань, тус мужийн санхүүгийн газрын ерөнхий захирал Гуо Бао Минь, аялал жуулчлалын товчооны дэд захирал ноён Ван Вэнь Бао зэрэг албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Тэдний уулзалт олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд олон санал, санаачлага дэвшүүлсэн уулзалт байсан бөгөөд уул уурхайн нөхөн сэргээлт, сэргээгдэх эрчим хүч, байгальд ээлтэй эдийн засгийн хэмнэлттэй шинэ техник технологи нэвтрүүлэх, аялал жуучлалын салбарт хамтран ажиллах, харилцан 2 орны аялал жуулчлалын бүтээгдэхүүнтэй танилцах аялал, уулзалт зохион байгуулах зэргээр асуудлаар ярилцлага өрнүүллээ.

Н.Батцэрэг сайд хэлэхдээ: Монгол Улсын хувьд танай муж улсаас аялал жуулчлалын салбараа хөгжүүлсэн туршлага хийгээд уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанаас бид суралцах шаардлагатай. Мөн энэ оны 5 дугаар сарын 22-нд Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамБээжин хотноо хөрөнгө оруулалтын чуулга уулзалт хийх гэж байгаа бөгөөд уг чуулганд Шанси мужийг мөн оролцохыг уриад цаашид тодорхой бүс нутагт сайн төсөл дээр хамтарч ажиллаж, хөрөнгө оруулалт хийх тал дээр хамтарч ажиллах бүрэн боломж байгааг дуулгасан юм.