БОНХАЖЯ-ны удирдлагууд Бурхан Халдунд хүндэтгэл үзүүлжээ
2016.03.31

БОНХАЖЯ-ны удирдлагууд Бурхан Халдунд хүндэтгэл үзүүлжээ

Бурхан Халдуныг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлж, батламжийг нь өнгөрсөн оны 12 дугаар сард Ерөнхийлөгч Парист гардан авсан юм. 

Тэгвэл Бурхан Халдуныг Дэлхийн өвд бүртгэн батламжилсантай холбогдуулан БОНХАЖЯ-ны удирдлагууд тус хайрханд хүндэтгэл үзүүлжээ. БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг тэргүүтэй хүмүүс Бурхан Халдунд хүндэтгэл үзүүлснээс гадна хайрханы нэрийг газрын зурагт оруулах, ард иргэдийн хайрхандаа бараалхах зарим нэгэн журам гаргах гээд цөөнгүй асуудлаар Хан хэнтийн Тусгай хамгаалалтын захиргаа болон орон нутгийн удирдлагуудтай ярилцжээ. 

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг "Монголчууд энэ ууланд гарч ирэхдээ огшиж, омогшдог. Манай яам энэ 4,5 дугаар сард Засгийн газарт тогтоол оруулж, батлуулаад дэлхийн өвд бүртгэгдсэн бүсэд ямар дэглэм үйлчлэх ёстойг тодорхой болгоно" гэв.