2016.03.29
Ээлжит бус чуулган ба цөмийн хаягдал
“Нүүдэл шийдэл” нэвтрүүлгээр Монгол улс цөмийн хаягдалтай холбоотой гурван конвенци болон нэг протоколд нэгдэн орох тухай асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буйтай холбогдуулан энэ сэдвийг хөндөн ярилцлаа.
УИХ-ын гишүүдэд конвенцтой холбоотой ямар танилцуулга материал орж ирсэн бэ?
УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Гуравдугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас тов хүссэн. Хуулиар хэлэлцэхээс тодорхой хугацааны өмнө хэлэлцэх асуудлын материал тараагдсан байх ёстой гэдэг. Гэтэл маш богино хугацаанд хэлэлцэгдэх гэж байна. Ард түмэн хардах эрхтэй, хардуулахаар ч нөхцөл байдал үүслээ.
Тиймээс энэ нэвтрүүлгээр дамжуулан хуульч хүний хувьд зарим эргэлзээтэй асуудалд байр сууриа илэрхийлэхийг хүсч байна. Хэрэв маргаантай асуудал байвал ОУ-ын гэрээг л дагаж мөрдөнө. Үндсэн хуулиас давуу гэдэг утгаараа ОУ-ын гэрээгээр үүрэг хүлээчихлээ гэсэн үг".