2016.03.29
Манай улс ураныг түлш бэлтгэх түвшинд л ашиглаж байна
УИХ-ын ээлжит бус чуулганаар Цөмийн аюулгүй ажиллагаа, цацраг идэвхит хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай ОУ-ын хэд, хэдэн конвенцед нэгдэн орох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Манай улс урантай орон. Зөвхөн атомын цахилгаан станцын түлш бэлтгэх түвшинд, шар нунтгийг ашиглах хүрээнд явна гэсэн зарчимтай байдаг. Казакстан улсын хувьд ураны 18 хувийг ДНБ-ийн атомын цахилгаан станцын шар нунтаг болгон гаргаж байна” гэсэн юм.