21 аймгийн Байгаль орчны газрын дарга нартай уулзлаа
2016.04.06

21 аймгийн Байгаль орчны газрын дарга нартай уулзлаа

БОНХАЖЯ-ны  Төрийн захиргааны удирдлагын газраас 2016 оны 03 дугаар сарын 24,26-ны өдрүүдэд 21 аймгийн БОАЖГ-ын дарга нартай, яамны газар хэлтсүүд, МХЕГ-ын байгаль орчны хэлтэс болон төсөл хөтөлбөрүүдийн зохицуулагч нар, байгаль орчны салбарт ажиллаж буй ТББ-ын төлөөлөлтэй уулзалт семинарыг зохион байгууллаа .

Уулзалт семинарт БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон сайдын зөвлөх, газар хэлтсүүдийн дарга мэргэжилтэн нар  өөрсдийн үйл ажиллагааныхаа чиглэлээр тодорхой мэдээлэлөгч, харилцан санал солилцож, асуултанд тухай бүр хариуллаа. Нийт 200 гаруй асуулт, санал, хүсэлтэд хариулав. Мөн БОНХАЖЯ дээр хэрэгжиж буй найман төслийн зохицуулагчид ч мөн өөрсдийн хариуцаж буй төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулж, асуултад хариулсан юм. МХЕГ - ын Байгаль орчны хяналтын хэлтсийн дарга Д.Цэрэндаш, байгаль орчны улсын ахлах байцаагч Ч.Нямдаваанар ч мөн мэдээлэл хийж аймгийн байгадь орчны газрын дарга нарын асуултад хариулт өгч зургаан санал хүсэлтийг холбогдох газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Тус уулзалт, семинарын үр дүнд орон нутаг дахь байгаль орчны салбарын байгууллагууд болох БОАЖГ, Сав газар, Хамгаалалтын захиргаа, сум дундын Ойн ангийн ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллээр хангах, хамтран ажиллах, Засгийн газрын 43-р тогтоол “ Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх зарцуулах тайлагнах журам” - д нэмэлт өөрчлөлт оруулах, “Байгаль хамгаалах тухай хууль”-д хяналт шалгалт явуулах чиглэлээр байгаль хамгаалагчийн эрхийн талаар нэмэлт өөрчлөлт оруулах, БОАЖГ-ын байгаль хамгаалагчдад улсын байцаагчийн эрх олгох гэх зэрэг асуудлууд тулгамдсан асуудал болохыг тодорхойлж шийдвэрлэж ажиллахаар тогтлоо.

Мөн уулзалт семинараас Аймаг орон нутагт хэрэгжүүлэх “ Ажлын удирдамж” –ийг хүргэхээр болсон юм.