Засгийн газарт оногдох өрийн хэмжээ 15 их наяд төгрөг орчим байна
“Нүүдэл шийдэл” хэлэлцүүлгийн энэ удаагийн дугаараар “Монгол улсын гадаад өр гамшгийн хэмжээнд хүрсэн үү? эсвэл үгүй юу? “ гэсэн сэдвийг хөндөн ярилцлаа.
Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болон холбогдох төлөөллүүд оролцсон байна.
МЭЗЧ-ны үеэр Ерөнхий сайдын хийсэн мэдэгдлийг та хэрхэн харж байна вэ?
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Энэ мэдэгдлийг Монгол Улсын Ерөнхий сайдын хариуцлагагүй мэдэгдэл гэж ойлгож байна. Ерөнхий сайд АН-ынх бус Монгол Улсыг төлөөлж байх ёстой. УИХ-аас баталсан Өрийн удирлагын тухай хуульд Монгол Улсын өрөнд юу, юуг хамаатуулж үзэх вэ гэдгийг Ерөнхий сайд илтгэлдээ дурдсан. Тийм учраас Монгол улсын ААН-үүдийн авсан бүх өр улсын өр гэж тооцогддог. Харин MCS компанийн их хэмжээний өрийг улсын өрөнд тооцно гэдэг хариуцлагагүй мэдээлэл хийж байгаад харамсаж байна. Миний нэр төртэй холбоотой ийм хариуцлагагүй мэдэгдэл хийсэн тул би Ерөнхий сайдад ил захидал илгээсэн, мөн шүүх хяналтын байгууллагад хандана “ гэж бодож байна. Энэ бол үндэсний цөөн, томоохон компаниудыг улстөржүүлж байгаа хэрэг.
МАН-ын бүлгийн зүгээс өрийг барагдуулах талаар бодитой санал, шийдэл дэвшүүлж байна уу?
УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Монгол Улсын гадаад өрийн байдал хүн бүрийн сэтгэлийг зовоож байна. Засгийн газрын 2012 оноос хойш авсан өрийн хэмжээг нарийвчлан судлаж нэгтгэх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар Засгийн газарт оногдох өр 15 их наяд төгрөг орчим байна. Энэ өрнөөс хэрхэн гарах талаар бид тодорхой шийдлүүдийг хэлж байсан. Тухайлбал, Хамтарсан Засгийн газарт ажиллаж байх үедээ Өрийн удирдлагын тухай хуулийг батлуулсан. Засгийн газар нэг хэсэг гурван төсөвтэй мэт явсан. Тиймээс нэгдсэн нэг төсөвт орж нэг тоотой больё болж, гарах гарцаа мэргэжлийн хүмүүстэй ярилцъя гэдэг саналуудыг гаргасан” гэлээ
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү