2016.04.01

Бид баялаг л байвал мөнгө урсаад ирэх юм шиг бодсон

“Оргил цаг” ярилцлагын нэвтрүүлэгт МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл оролцлоо.

Монголын эдийн засгийн чуулганаар  бодит хүндрэлүүдээ ярилцаж чадсан уу? Оношоо зөв тогтоож цаашид ямар алхмыг хийх ёстой вэ гэдэг санаа шийдлүүд гарч байна уу?

Энэ удаагийн Эдийн засгийн форум “ Сургамж, сорил, шийдэл” гэсэн сэдэвтэйгээр хийгдсэн. Тэр утгаараа бүтэц, агуулгын хувьд маш өргөн, чухал байсан. Олон судлаач, эрдэмтэд, ОУ-ын байгууллагаас зөв зүйтэй сайхан зөвлөмжүүдийг өгсөн. Бид мөнгөнд  их цамаан хандлаа . Энэ байдал мөнхийн биш гэдгийг ойлгосон.

Бас бид баялаг л байвал мөнгө урсаад ирдэг юм шиг бодсон. Гэхдээ тийм биш юм байна. Глобал зах зээлд юмны үнэ ханш савалгаатай байдаг . Орж ирэхдээ аадрын ус шиг ороод үерийн ус шиг урсаад явдгийг ойлгосон нь зөв. Цаашид бидний өмнө том, том сорилтууд бий.

Монгол улс аж үйлдвэртэй болох нь зөв үү? Зөв бол яагаад үйлдвэрийг хөгжүүлэх сонирхол байдаггүй юм бэ?

Энэ Засгийн газар гурван удаа солигдлоо. Нэг хүн энэ асуудлыг цогцоор нь арван жил хөөцөлдөж байж үр дүнд хүрнэ. Хүн нь солигдсон хэдий ч бодлого маш тодорхой байх ёстой. Харамсалтай нь бид чадсангүй. Асуудал, хүндрэл бэрхшээл юунд байгааг шийдвэр гаргагчид ойлгож байгаа гэж бодож байна.

  Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү