Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа
2016.02.12

2016 онд уул уурхайн салбар сэргэх төлөв харагдахгүй байна

Эдийн засгийн 2016-2018 оны төлөв байдлын төсөөлөл нь Монгол улсын эдийн засгийн өсөлтийн хурдац 2016-2017 онуудад үргэлжилнэ хэмээн үзэж байгаа.

Өмнө жилүүдийн баяжмал, алтны хэмжээ 2016 оноо эхлэн багасаж, 2018 оны сүүл хүртэл буурхаар байгааг эх сурвалжууд онцолсоор байна. Ингэснээр уул уурхайн салбар 2016-2017 онуудад жил дараалан буурах төлөвтэй байгааг анхааруулсаар оюутолгойн далд уурхай, тавантолгойн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн нөхцөлд барилга болон худалдаа зэрэг уул уурхайн бус салбарын өсөлтийг дэмжих боломжтой. Гэхдээ эдгээр төслүүдийн хөрөнгө оруулалт орж ирээгүй нөхцөлд эдийн засгийн нөхцөл дээрх төсөөллөөс огцом саарах эрсдэлтэй байгаа юм. Судлаачид 2018 онд л уул уурхайн салбар сэргэх төлөвтэй, нүүрсний үнэ бол асуудалтай байгааг хэллээ.

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа: 2016 онд уул уурхайн салбар сэргэх төлөв харагдахгүй байна. Учир нь Хятадын зах зээл хумигдаж, дэлхийд нүүрснээс татгалзах санаачлага хүчтэй явагдаж байгаа, саяхан энэ асуудлыг яриад олон орон нүүрс ашиглахаас татгалзах гээд байна. Монголын хувьд ганцхан зах зээлтэй Хятад л байна. Гэтэл олон өрсөлдөгчтэй байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...