"Coal Mongolia -2015"
2015.04.13
Нүүрс химийн аж үйлдвэрийн чухал түүхий эд
"Coal Mongolia -2015" чуулга уулзалтын талаарх байр суурь
Уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч Н.Алгаа
Тав дахь жилдээ нүүрсний салбарынхан чууллаа. Энэ салбарт тулгамдаж буй асуудлын нэг нь төмөр зам юм. Дэд бүтцийн сул хөгжил нүүрснии өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөх болсон.
Тиймээс төмөр замтай байж л Тавантолгойн нүүрс Хятадын зах зээлд өрсөлдөх чадвартай байх тийм дүр зургийг чуулганд оролцогчид хэлж байна. Нэг тонн нүүрснии нэгж зардлаа бууруулах, гүн боловсруулалт хийж нэмүү өртөг шингээх нь зөв. Нүүрс эрчим хүчний түүхий эдээс гадна химийн аж үйлдвэрт том байр суурь эзэлж байгааг дурдах нь зүйтэй.