УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2016.01.29

Жилдээ нэг тэрбум ам.доллар хүртэлх шинэ автомашиныг импортолж байсан

АСЕМ-ын үеэр ашиглах автомашиныг татвараас чөлөөлөх асуудал нэн яаралтай дэгээр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн. Уулзалтад 3000-4000 гаруй төлөөлөгчид ирнэ. Тэдний үйлчилгээнд 320-350 автомашин ашиглах тооцоо гарчээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцахаар урилаа.

Зочдын үйлчилгээнд гарах машиныг татвараас чөлөөлөх асуудалд эсрэг байр суурийг илэрхийлсэн. Яагаад?

-Энэ чухал арга хэмжээ мөн. Олон улсын томоохон арга хэмжээ Монгол улсад болно. Энэ тухай олон асуудал гарч байгаа. Монгол улсын төсөвт олон зуун тэрбум төгрөгийн зардлыг энэ үйл ажиллагаанд зарцуулж байгаа. Тусгайлан өнөөдөр автомашинтай холбоотой гааль, нөат, онцгой албан татвараас чөлөөлөхөөр засгийн газар оруулж ирлээ.

Шүүмжлэлтэй хандсан зүйл нь бид дотоодоос ашиглах боломжтой асар их хэмжээний автомашины нөөц бүрдүүлсэн. Эдийн засгийн өсөлтийн үед Жилдээ нэг тэрбум доллар хүртлэх шинэ автомашиныг импортолж байсан. Өнөөдөр дээд зэрэглэлийн авто машины парк байна. Үүний 99 хувь нь Улаанбаатар хотод байгаа. Тэгэхээр татвараас чөлөөлөх үйл явцад нь 8-10 тэрбум орчим чөлөөлөлт үүсч байна.

Үүнийг дотоодоос ашиглаж, аж ахуй нэгжүүдээс түрээслий гэсэн саналтай. Нэг машинд түрээсийн гээд нэг сая төгрөг зарцуулахад л 350 сая төгрөг болно. Гэтэл үүний төлөө 10 тэрбум төгрөгийн орлого алдаж болохгүй. Энэ бол бараг нэг аймгийн төсөв нилээдгүй олон асуудал шийдэх мөнгө. Энэ боломжийг хэдхэн өдөрт зориулж байгаа нь харамсалтай санагдсан.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...