УИХ-ын дарга Үндсэн хуулийг эргүүлэх үйлдэл хийж байна
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2016.01.29

УИХ-ын дарга Үндсэн хуулийг эргүүлэх үйлдэл хийж байна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хэлэлцэн дэмжиж, өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Эл асуудлаар МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар огцруулах асуудал ийн хойшлоод байна.

Тэгвэл энэ талаар өнөөдөр МАН-ын бүлгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэлэхдээ “Ж.Амарсанааг огцруулах асуудал нь хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж байна гэж МАН-хан үзэж байна. Тодруулбал, УИХ-н Дэгийн тухай хуулийн 4.4 дүгээр зүйл, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.3 2.2 зэрэг заалтуудыг зөрчсөн. Мөн УИХ-ын дарга хууль зөрчсөн байдлаа нуун дарагдуулах санаатайгаар уг хуулийн цэцийн чадавхийг сулруулах арга хэмжээ авч байна.

Дээд шүүхийн олонхийн саналаар оруулна гэсэн хуулийн заалтыг ч мөн зөрчсөн. УИХ-ын дарга Үндсэн хуулийг эргүүлэх гэсэн үйлдэл хийж байна. Үндсэн хуулийн цэц бол УИХ-ыг болон хуулийг хянаж байдаг. Гэтэл УИХ ҮХЦ-д хандаж байгаа энэ хандлага хуулийг өөрчлөх гэсэн үйлдэл. Үндсэн зарчмыг нь гажуудуулж байна” хэмээв.