Эрх баригчид Цэцийг гартаа авах бусармаг ажиллагаа явуулж байна
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны эхэнд Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах эсэхийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авлаа. Өнгөрсөн лхагва гаригийн Хууль зүйн байнгын хорооны үдээс хойшхи хуралдаанаар дээрх асуудлыг нэн яаралтай хэлэлцэх дэгээр оруулж ирсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Цэцийн гишүүн Ж.Амарсанааг огцруулах болсноор чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирсэн юм.
Харин энэ нь илт хууль эөрчсөн үйлдэл бөгөөд УИХ-ын Тамгын газрын дарга Цэцийн гишүүнийг хууль зөрчсөн гэж дүгнэсэн төдийгүй Дээд шүүхээс түүнийг огцруулах санөл гаргасан нь байж боломгүй гэдгийг гишүүд тодотгож буй. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Би өнгөрсөн 25 жил юуны төлөө явснаа ойлгохоо байлаа. Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж Үндсэн хуульд заасан байдаг юм шүү. Энэ асуудлыг хэлэлцэхэд маш олон хууль зөрчсөн. Хууль зүйн байнгын хороо хууль сахиулах үүрэгтэй атлаа хууль зөрчсөн асуудлыг оруулж ирээд Цэцийн гишүүнийг татах тухай ярилцаж байна. Энэ УИХ чинь явсаар коммунист, фашист үйлдлийг хөхиүлэн дэмждэг боллоо. Иим хүчирхийлэл ямар ч үед байгаагүй юм шүү.
Хууль хоёр нүүргүй байдаг юм. Цаасан дээр монголоор хараар бичсэн хуулийг эөрчөөд энэ асуудлыг хэлэлцэх гээд зүтгээд байх юм. З.Энхболдод Үндсэн хуулийн Цэц дээр хэрэг үүсчихсэн байгаа болохоор та энэ хурлыг удирдах нь ашиг сонирхлын зөрчилтэй,
Шүүхээр хууль зөрчсөн эсэхийг шийдэг л дээ. Энэ коммунист, фашист маягийн үүр уурхай болсон газарт чинь суухад ч бүгчимдээд байна шүү дээ" хэмээж байсан юм.
УИХ дахь МАН-ын бүлгээс зохион байгуулдаг “Морин цаг" уулзалтад УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Я.Содбаатар нар оролцлоо. Тэд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ж.Амарсанааг чөлөөлөх асуудлыг УИХ хууль зөрчин хэлэлцэж буйг эсэргүүцэн, МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан талаар тайлбарласан юм. УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөхийг Цэцийн тухай хуулиар зохицуулдаг. Уг хуулийн 5.3-т "Цэцийн гишүүнийг Цэцийн зөөшөөрөлгүйгээр түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд захиргааны шийтгэл ногдуулах, Мөн орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд эүйлийг хураан авахыг хориглоно" гэсэн заалттай.
Эрх баригчид энэ хуулийг болон УИХ-ын Дэгийн тухай хуулиудын холбогдох олон заалтыг зөрчиж, хүч түрэмгийлэн асуудлыг шийдэж байгаа нь Үндсэн хуулийн Цэцийг гартаа авах гэсэн бусармаг үйл ажиллагаа гэдэг нь илэрхий байна. Шуудхан хэлэхэд Үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт хийх гэж байна" гэсэн юм. Түүнчлэн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо УИХ-ын Дэгийн тухай хуулийг зөрчиж, асуудлыг яаравчлан хэлэлцэж нэгдсэн чуулганд оруулсан нь
Үндсэн хуулийн Цэцээр дамжуулж Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авахыг санаархаж буй үйлдэл. Дээр нь нэр бүхий иргэдийн гомдлоор УИХ-ын даргын нэр дээр Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгээд байгаа.
Ийм нөхцөлд Цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын дарга хурал удирдах нь сонирхлын зөрчил үүсгэнэ. УИХ-ын Тамгын газрын дарга хууль зөрчсөн байна гээд Улсын Дээд шүүхэд бичиг явуулсан байгаа юм. Гэтэл Тамгын газрын даргад ийм эрх байхгүй, УИХ-ын олонх дураараө дургиж, УИХ-ын дарга хууль эөрчсөн асуудлаа хаацайлахаар ийнхүү улайрч байна гэж ярилаа. Өнөөдрийн асуудлыг хэлэлцэх үед З.Энхболд дарга ашиг сонирхлын зөрчилтэй тул хурлыг удирдах ёсгүй байсан. Энэ мэт олон ноцтой асуудлаас болж МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан гэдгийг гишүүн Я.Содбаатар онцоллоо. Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл энэ талаар тайлбар хийхдээ "УИХ ба Үндсэн хуулийн Цэцийн хоорондын маргаан сүүлийн нэг сарын турш үргэлжилж байна.
Цэц Үндсэн хуулийн манаач гэдэг утгаараа УИХ-аас өндөр эрх хэмжээтэй байгууллага. Цэц, УИХ хоёрын эрх хэмжээг өөр, өөр хуулиар зохицуулсан байдаг. Гэтэл сүүлийн үед УИХ-аас Үндсэн хуулийн Цэцэд хандаж буй хандлага нь Үндсэн хуулиа илт зөрчсөн, агуулгаас нь гажсан байдалтай байгаа нь айдас төрүүлж байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг эргүүлэн татаж байгаа нь хүч түрэмгийлсэн байдалтай байна. Угтаа Үндсэн хуулийн Цэцэд Улсын Дээд шүүх өөрийн санал болгосон хүнээ татах ёстой юм. Хууль зөрчсөн гэж Цэцийн даргыг огцруулах гээд байна уу,
Дээд шүүхэд шахалт үзүүлэх замаар Цэцийн гишүүнийг татах гээд байна уу гэдэг нь асуудалтай. Төрийн дээд төвшний байгууллагуудын улс төрийн соёлгүй харилцаа ийм л ойлгомжгүй байдалтай болчихлоо. УИХ Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлахдаа Цэцийг Үндсэн хуулийн шүүх гэсэн байдлаар ойлгуулж, асуудалд хандсан. Угтаа Цэц шүүх биш. Ингэж Үндсэн хуулийн асуудалд хүртэл хүч түрсэн байдлаар хандаж хэрхэвч болохгүй" хэмээлээ. Түүнчлэн Үндсэн хуулийн Цэц УИХ-аас ч өндөр эрх хэмжээтэй байгууллага атал УИХ-ын Тамгын газрын дарга нь Цэцийн гишүүнийг хууль зөрчсөн мэтээр Улсын Дээд шүүхэд бичиг илгээснийг байж боломгүй үйлдэл гэдгийг дээрх гишүүд онцоллоо.
Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчид Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг ямар хууль тогтоомж зөрчсөн гэж буруутгаад байгаа талаар лавлахад гишүүн Я.Содбаатар “Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хуулиар хамгаалагдсан эрхтэй. Зарим талаараа Цэц УИХ-аас эрх мэдэл илүү байдаг. Зөвхөн Цэцийн гишүүн өөрөө өргөдөл гаргасан, эсвэл хууль зөрчсөнийг тогтоовол энэ асуудлыг хөнддөг. Гэтэл "Улсын Дээд шүүхийн өрөнхий шүүгч Зориг танаа" гээд энэ сарын 26-нд явуулсан бичигт "Ж.Амарсанаа нь УИХ-ын Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэх тухай албан бичгийг УИХ-ын даргад ирүүлсэн. Ингэхдээ эцсийн найруулгатай нь танилцаж ёсчлоогүй. Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээгээгүй, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дагуу хориг тавих эсэхээ шийдээгүй байхад тодорхой байр сууриа илэрхийллээ” гэж буруутгаж байгаа юм.
Нэг ёсондоо УИХ-ын Тамгын газрын дарга нь Ж.Амарсанааг хууль эөрчсөн гэдгийг даргынхаа захиалгаар тогтоож байгаа юм, Магадгүй цаашид УИХ-ын гишүүнийг хууль зөрчсөн гээд явуулах боломжтой болж байна. Улсын Дээд шүүхээс ирүүлсэн бичиг ч мөн ойлгомжгүй. Цэцийг улс төрийн байгууллага болгож ашиглахаар оролдож буй Үндсэн хуулийн эргэлтийн шинж чанартай гэж үзэж байна. Учир нь, Цэцэд мэргэшсэн хүмүүс ажиллах ёстой. Гэтэл Ж.Амарсанааг огцруулаад оронд нь хэнийг томилох вэ гэдэг нь “но"-той шүү, УИХ-ын дарга З.Энхболд хууль зөрчих нь хэрээс хэтэрч байна. Өөрийг нь Цэц шүүх болоод ирэхээр гишүүдийг нь огцруулах асуудлыг оруулж ирэх нь туйлын ёс зүйгүй асуудал" гэлээ.