Баруун бүсийн эрчим хүчний үнэ буурах уу?
2016.01.22

Баруун бүсийн эрчим хүчний үнэ буурах уу?

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Завхан аймгийн хилийн боомт  ОХУ-аас эрчим хүч авдаг. Хөнгөлөлтөд оруулахаар тооцоо судалгаа нь ороогүй байна.  Баруун бүсийн импортоор гэрээ байгуулан эрчим хүч авдаг бүх аймгуудыг ижил, тэгш оруулж ирэх санал тавьсан. Энэ судалгаа тооцоог оруулсан уу?

УИХ-ын гишүүн Д.Батцогт “Баруун бүс нийт эрчим хүчний 70 хувийг гаднаас импортоор авч байна. Засгийн газраас Баруун бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулах талаар  олон зүйлийг санаачилж байдаг.Импортолж буй цахилгааны НӨҮТ, Гаалийг чөлөөлснөөр Баруун бүсийн эрчим хүчний үнийг тодорхой хэмжээнд буулгах боломжтой юу?

    Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар Уул уурхайн сайдад тавьсан асуулгын хариуг сонсож байна.